“ХААН” банкны теллерүүд халамжийн мөнгө идэлцсэн үү?
Иргэншил сольсоны буюу квотын мөнгө идсэн гэх энэ хэрэгт нийтдээ 17 хүн сэжиглэгдэж байгаагийн дөрөв нь “ХААН” банкны теллер бөгөөд бусад нь Нийгмийн халамж, үйлчилгээний газрын ажилтнууд гэнэ. Одоогоор энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын дөрөвдүгээр хэлтэст эрүү үүсгэн шалгаж эхлээд байгаа юм байна.
Хамгийн гол нь, Монгол Улсын иргэний бүртгэлээс хасагдаж байгаа иргэдийн баримт материалыг бүрдүүлэн санхүүгийн луйвар хийсэн энэ хэргийн цаана нэлээд их хэмжээний мөнгө яригдаж байгаа юм байна. Одоогоор мөнгөн дүн нь тодорхойгүй байгаа юм. Өмнө нь тэтгэврийн мөнгийг аймаг орон нутагт банк, халамжийнхан хамтран идэж шүүхээр шийтгүүлэн ял авсан тохиолдол цөөнгүй байдаг.
Харин Баян-Өлгий аймагт өрнөөд буй иргэншлийн тэтгэмжийн асуудал хэдэн жилийн өмнөөс яригдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн Монгол Улсын иргэншлээс хасагдахгүй хэрнээ мөнгө аваад байгаа нь сөхөгдөж байсан ч энэ удаа ийнхүү баримттайгаар илэрч буй бололтой. Хэрэгт холбоотой дарга нар бусад ажилтнууд одоогоор хорионд байгаа мэдээлэл байна. Эх сурвалж www.wikimon.mn
URL: