“Тусгай салаа”-ны Номин найз залуугаа “таньдаггүй”

Мисс, жүжигчин, загвар өмсөгч гээд л чамлахааргүй олон цол гуншин зүүж яваа Б.Гэрэлчулуун ажил, амьдралдаа ч мөн багагүй өөрчөлтүүдийг хийж эхэлсэн. МҮОНТ-ийн “Тусгай салаа” олон ангит киноны гол дүрд тоглон хэсэгтээ л залуусын зүрхийг байлдан дагуулсан мисс бүсгүйг найзууд нь “Олонд танигдаж эхлэнгүүтээ л оддын өвчин туссан” гэж муучлах нь бий. Үнэхээр ч шөнийн цэнгээний газраар хэсч, хөлчүү залуустай тэврэлдэж явах болсон хөөрхөн бүсгүйн тухай мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа болиод байгаа. Ихэвчлэн  чинээлэг эрхмүүдтэй нэр холбогдох дуртай мисс бүсгүй СУИС-т сурч байхдаа хөөмийч залуутай үерхэж байснаа чамгүй нууцалдаг юм билээ. Тэгвэл өдгөө дурлалын паянгаа нууцлах хообийтой болоод буй Б.Гэрэлчулуун олны нүдэнд өртөхгүйн тулд огт өөр арга хэрэглэдэг болж. Саяхны нэгэн өдөр УИД-ийн өмнүүр гунхаж явсан мисс бүсгүй нүүрэнд нь томдох шахсан нүдний шилээр царайгаа нууж, газар шагайгаад чимээгүй алхах нь харагдлаа. Хажууханд нь түүний худалдаж авсан хувцас, гоёлыг бариад танихгүй хүн аятай жишүү харан алхсан найз залуу нь үе үе Б.Гэрэлчулуун руу царайчлангуй харц чулуудах нь өрөвдмөөр ч юм шиг. Цаадах нь ч хүн цөөтэй газраар явахдаа найз залуу руугаа ойртон тохойг нь түших мөртлөө олны харц өөр дээр нь тусаад ирмэгц холдож орхих нь хачирхалтай. Ийнхүү бие биеэ танихгүй мэт холдож, ойртон алхсан хосууд “Улаанбаатар” их дэлгүүрийг зорин цааш одно лээ.

Б.Болор


URL:

Сэтгэгдэл бичих