Улсын начин Д.Цогзолдорж учраа бөхөө зодож, танхайрчээ

55cbf5e5a3ca33e9originalУлсын начин Д.Цогзолдорж учраа бөхөө зодож, танхайрсан хэрэг Мөрдөн байцаах газарт шалгагдаж байна. Тодруулбал, Үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд улсын начин Д.Цогзолдорж учраа 23 настай залуу бөхийг амлан авчээ.  Хоёр бөх барилдааны явцад талбайн захад очиход улсын начин “Голлоё” гэж хэлэн, барьж тавиулангуутаа тахимдаж унагасан байна. Залуу бөх “Та луйвардлаа” гээд тахимаа өгөхгүй хэсэг гүрийсэнд улсын начин уурлаж дүү бөхөө дэвжээнээс гаргаад “Улсын цолтой бөхийн өмнөөс том дуугарлаа” гээд цохиод авчээ.

Ингээд цохиулсан бөхийн үүдэн дөрвөн шүд нь унасанаас болж хохирогч тэр даруйд нь холбогдох газарт нь мэдүүлжээ. Д.Цогзолдорж начин цагдаагийн ахмад цолтой тул түүнийг Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгаж байгаа аж. Харин хохирогчийн ар гэрийнхэн маш их гомдолтой байгаа бөгөөд шийддэг газраар нь шийдүүлнэ гэж байна. Д.Цогзолдоржийн хувьд “Хохирлыг чинь барагдуулна. Өргөдлөө буцаан аваач” гэж хохирогчийн ар гэрийнхэнээс гуйсаар байгаа аж.

http://www.24tsag.mn/content/47614.shtml


URL:

Сэтгэгдэл бичих