Компьютерийн туяанаас сэргийлэх арга

computerКомпьютер дээр ажилладаг хүмүүсийн нүүрний арьс хуурайшиж үл ажиглагдам олон нарийн үрчлээ үүссэн байдаг. Компьютерийн дэлгэцийг удаан ширтэн суухад түүнээс гарч байгаа төрөл бүрийн туяа, тоосонцор нь хүний бие болон арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Компьютерийн туяа нь хүний арьсанд нэвтэрч эд эсийн бүтцийг алдагдуулдаг. Эд эсийн бүтэц өөрчлөгдөхөд арьсны уян хатан байдал алдагдах шинж тэмдэг илэрч арьс бүрсийж бижрүүтдэг аж. Энэхүү сөрөг нөлөө нь бие организмд эрт хөшрөлт бий болгодог байна.
Олон сүлжээ бүхий компьютертэй ажилладаг хүн салхивчаа үе үе онгойлгож өрөөнийхөө агаарыг цэвэршүүлж, чийгтэй цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Нэг хэсэг ажилласны дараа компьютерийн дэлгэцнээс холдож нүдний дасгал бусад төрлийн дасгалыг хийх хэрэгтэй. Учир нь нэг хэвийн хөдөлгөөнгүй байдал нь хүнийг чилээж, хуян, шар ус хуралдуулдаг. Мөн компьютер нь орчны тоосыг өөртөө татдаг учир ойролцоо нь чийгтэй даавуу дэлгэн тавьж болно. Компьютер дээр ажилладаг эмэгтэйчүүд нүүрээ байнга чийгшүүлж жилийн дөрвөн улиралд хамгаалах тос кремийг байнга хэрэглэх нь чухал.
Эмч нар долоо хоногийн нэг өдөр компьютер дээр ажиллахгүй байхыг зөвлөдөг. Үүнээс гадна нүүрний арьсаа чийгшүүлэхийн тулд хөх тарианы талхыг халуун усанд дэвтээн шүүсээр нь нүүрээ угаавал нүүр чийгшиж өнгө зүс сайжирдаг байна. Саяхан Герман улсын эрдэмтэд улаан лооль, байцаа нь нүүрний арьсыг компьютерийн хортой нөлөөнөөс хамгаалдаг болохыг тогтоожээ. Хэрэв та нүүрний арьсаа хамгаалъя гэвэл өдөрт 500-700 грамм улаан лооль, байцаа идвэл таны нүүрний арьс өнгөлөг сайхан байж болохыг нотолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих