Айдас

sad-face-wallpapersИхэнх хүмүүсийг мөрөөдлөөрөө амьдаръя гэхэд юу саатуулан барьж байдагийг та мэдэх үү? Айдас. Алдаанаас айх, нэр хугарах, бусдын болон өөрийнхөө итгэлийг алдах, буруу шийдвэр гаргахаас айцгаадаг.

Айдасыг хэзээ ч өөрийн зөвлөгчөө болгож болохгүй ингэвэл таньтай ямарч бүтэлгүйтэл учрахгүй. Тиймээ та зөв уншлаа ямарч бүтэлгүйтэл байхгүй. Америкийн алдарт шоу хөтлөгч Опра, Уинфрей: Би бүтэлгүйтэлд итгэдэггүй. Хэрэв хөтлөгч хүн өөрөө л нэвтрүүлэгээ зугаатай хөтөлж байгаа бол бүтэлгүйтэл хэзээ ч байж таарахгүй гэж хэлсэн юм.

Бүтэлгүйтэл гэж огт байдаггүй юм. Гагцхүү үр дүн л гэж бий. Ихэнх хүмүүс бүтэлгүйтлийг өөрийн хамгийн том саад тотгор гэж үздэг байсан. Тэгвэл дэлхий дээрх том амжилтууд нь эхэндээ бараг бүгд л бүтэл муутай байдлаас төрөн гарсан гэдгийг бараг бодох ч шаардлагагүйгээр хэлж чадна.

Гэтэл үй олон хүмүүс одоог хүртэл ялан дийлэгч болж ертөнцийг байлдан дагуулахаас татгалзсаар байна. Хэрэв та өөрийгөө тэдэнтэй адилхан гэж үзэж байгаа бол өөрийн бүтэлгүйтэл болон алдааг үзэх хандлагыг өөрчлөх хэрэгтэй.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих