Аварга хүүхэд мэндэлжээ

Оросын баруун өмнөд нутгийн Самара хотын эмнэлэгт 6.75 кг жинтэй аварга биетэй хүүхэд төржээ. Семашко эмнэлэгт мэндэлсэн энэ хүүхэд 62 см урт аж.

“Энэ бол маш ховор тохиолдол. Эх, хүүхдийн бие сайн байгаа. Энэ төрөлт амаржсан эмэгтэйн гурав дахь төрөлт” гэж эмнэлэгийн эмч нар мэдэгдсэн байна.

Тус хотод 10 гаруй жилийн өмнө 5,8 кг жинтэй хүүхэд төрж байжээ. 2007 онд Орост 7,75 кг жинтэй хүүхэд төрж байжээ. Надя гэдэг аварга охиныг Сибирийн Алтай мужийн эмнэлэгт мэс заслын аргаар төрүүлжээ.

Үүнээс гадна 2005 онд Бразилд 38 настай эмэгтэй 7,73 кг жинтэй хүүхэд төрүүлж байжээ. Хамгийн хүнд жинтэй төрсөн хүүхдүүдийн баримт дурдвал, 1955 онд Италид 10.2 кг жинтэй, 1879 онд АНУ-д 10.8 кг жинтэй хүүхэд төрж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих