Лондон дахь Монголын ЭСЯ-ны дансыг хаажээ

 6d15a5129e63dc9egreat

Манай улс НҮБ-ын мөнгө угаах, тероризмтой тэмцэх тухай конвенцид нэгдэн орсон. Тиймээс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу ФАТФ 20 мянган ам.доллараас дээш бүх гүйлгээг хянах эрхтэй болох шаардлагыг таван жилийн өмнөөс тавьжээ. Энэ шаардлага дагуу Английн нийслэл Лондон хотод байрладаг Монголын Элчин сайдын яамны дансыг өчигдөр хаасныг эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн долдугаар сарын 20-нд мянган ам.доллараас дээш мөнгөн дүнтэй сэжигтэй гүйлгээг хууль, тагнуулын байгууллагынхан шалгах эрхтэй болгож, хуулиа өөрчилсөн. Харин ирэх сарын 15-наас өмнө Монголын бүх иргэдийн дээрх мөнгөн дүнтэй гүйлгээг ФАТФ шалгах эрхтэй болгохыг шаардаж байгаа аж. Тиймээс эхний сануулга болгож Монголын Лондон дахь Элчин сайдын яамны дансыг өчигдөр ийнхүү хаажээ.

ФАТФ 20 мянган доллараас дээшхи бүх гүйлгээг шалгадаг болвол Монгол “хар данс”-нд орохгүй ч бизнес эрхлэгчдийн хувьд хүнд дарамт болох бололтой. Харин дээрх шаардлагыг Монгол улс биелүүлэхгүй бол Оюутолгойгоос эхлээд гаднаас орох хөрөнгө оруулалтыг хаах хүртэл арга хэмжээ авах нөхцөл байдал үүсэх юм байна. Дээрх мэдээллийн талаар бид Гадаад харилцааны яамнаас тодрууллаа. Одоогийн байдлаар Лондонгийн ЭСЯ-ны дансыг хаасан талаарх мэдээлэл манайд ирээгүй байна. Консулын газраас тодруулаад эргээд мэдээлье” гэв

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих