Урт цагааны урд авто зогсоолтой болно
Сар шинийн баярыг угтсан арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2014 оны А/09 дүгээр захирамжаар Урт цагаан буюу Жуулчны гудамжны урд талбайн хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах, автомашины түр зогсоол байгуулах, тэмдэг тэмдэглэгээ байрлуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
Энэ дагуу “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс” Урт цагааны урд талбайг чөлөөлөн 60-80 машины зогсоол шинээр байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Жуулчны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төв орчимд худалдаа үйлчилгээний олон цэг байдаг ч зогсоолын хүрэлцээ хангалтгүй байдгаас байнга түгжрэл үүсдэг байна. Урт цагааны урд талын талбайг автозогсоол болгон ашигласнаар замын хөдөлгөөний түгжрэл 20 орчим хувиар буурна гэж албаныхан үзэж байгаа юм.
Цаашид Урт цагааны урдуур автозам тавьж Төмөрчний гудамжийг /Найман шаргын зам/ Бөмбөргийн замтай холбосон 2 урсгалтай автозамтай болохоор төлөвлөж байгаа юм байна.
FACT.MN
URL: