Хэрлэн голын усыг говьруу татах уу?

xerlen1

Хэрлэн голын усыг говийн бүсруу татах асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдсан. Говийнхон дэмжиж, Хэнтийнхэн эсэргүүцдэг энэ асуудлыг ажил хэрэг болгох сонирхол салбарын сайдад байна. Үүнийгээ их хурлын байнгын хорооны хурал дээр ил болголоо.

Хэнтий аймгийн зарим суманд усны хайгуул судалгааны ажил хийж, урт хоолойнууд аваачиж буулгасан. Энэ нь Хэрлэн голын уснаас говьруу татах ажлын эхлэх байх гэж нутгийн иргэд хардаж байгаа юм байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурал дээр салбарын  сайдаас асуулаа.

            Хэнтий аймагт усны нөөцийн хайгуул судалгааны ажил хийгдэж байгаа. Гэхдээ энэ нь Хэрлэн голын усыг говьруу татах зорилгоор хийгдээгүй гэдгийг Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга хэлсэн ч гэлээ гадагшаа урсгалтай голуудын усыг Монголдоо авч үлдэх, нуур цөөрөм байгуулах, цөлжилттэй, усгүй газруудаа усжуулах бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай  байгаагаа Баттулга сайд энэ үеэр хэллээ.

            Хэрлэн голын усын говьруу татахаар боллоо гэхэд наана нь тооцоо судалгаа хийж, их хурлаар ярилцасны үндсэн дээр шийдэх асуудал гэдгийг байнгын хорооны дарга тодотгосон. Байгаль орчин, хөдөө аж ахунй байнгын хороо хуралдаанаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны өнгөрсөн оны ажлын тайланг сонссон юм. Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилт болон малчдад олгох  ноосны урамшууллыг гишүүд энэ үеэр нэлээд тодруулж асуусан. Төрийн нарийн бичгийн даргын хариултаас үзвэл ноосны урамшуулалд энэ жил 36,7 тэрбум төгрөг олгохоор төлөвлөсөн. Тал хувь нь малчдын хүний хөгжил сангийн дансаар дамжин төлөгдсөн байна. Үлдсэнийг нь нэг, хоёрдугаар сард багтаан олгох гэнэ. Монгол мал хөтөлбөрийн хөрөнгийн дийлэнхийг  малыг эрүүлжүүлэх, вакцинжуулахад зарцуулсан бол малчдад урамшуулал олгох ажилд мөн багагүй мөнгө заржээ.


URL:

Сэтгэгдэл бичих