Автобусны үйлдвэрийн нээлт болно

28m94p9pu86i36895dd01hfklf-205x125Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт анхны автобусны үйлдвэр энэ сарын 16-нд нээлтээ хийх аж.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Экологи бус” ХХК-ийн үйлдвэртэй танилцаж байсан аж.

Өнөөдрийн байдлаар уг үйлдвэрт J-800 загварын цуврал болох J-800T маркийн “Евро-4” хөдөлгүүрийн стандарттай, намхан шалтай, портал тэнхлэгтэй автобус үйлдвэрлэж эхэлсэн байна.

Ийнхүү нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, үйлчилгээний шинэ стандартыг тогтоож чадахуйц дээрх автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хэрэглэж буй автобуснаас олон давуу талтай гэнэ.

Наад зах нь манай улсын уур амьсгалын нөхцөл байдалд нийцэхээрээ онцлогтой аж.


URL:

Сэтгэгдэл бичих