Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 15/

500_1223596321_middle_eastern_woman_isӨнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 15.  Лхагва гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 15. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох.  Шүтэн барилдлага Нэр өнгө.  Наран 08.32-д мандаж, 17.18-д жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Одоо мэдээллэгч гараг болох Буд нь эргэж байна. Буд гаргийн эргэлттэй холбоотойгоор чухал бичиг баримтанд гарын үсэг зурах, урт хугацааны аялал төлөвлөх зэрэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй.

 

Үхрийн орд (4/20-5/20): Түгшүүртэй, тайван бус өдөр. Уймраа, итгэлгүй байдлаасаа болж орчин тойрныхонтойгоо муудалцах магадлалтай. Ирээдүйгээ төлөвлөж эцсийн шийдвэр гаргах хэрэггүй. Эсрэг хүйстэнтэйгээ үдээс хойш харьцахад тохиромжтой.

 

Ихрийн орд (5/21-6/21): Завгүй өдөр. Зохион байгуулалтын ажил, гэр бүлд шинэ гишүүн нэмэгдэх гээд ажил ихтэй байх болно. Энэ өдөр төрсөн хүүхдэд хувь тавилан ээлтэй байна. Яваандаа гэрийн асуудал шийдэгдэж, та энэ байдлын эзэн байх болно.

 

Мэлхийн орд (6/22-7/22): Сонирхолтой өдөр. Санхүүгийн асуудлууд сайжирч долоо хоногийн төлөвлөгөө болон болох үйл явдалууд нэмэгдэнэ. Танай ордныхон санхүүгийн зээл авахад тохиромжтой бөгөөд нэмэлт зүйлсийг сайн судлах нь зүйтэй. Буд гараг дахин мэлхийн ордонд нөлөөлж эхлэхэд таныг маш чухал бичиг баримтанд гарын үсэг зурахаа түр хойшлуулахыг санал болгож байна.
Арслангийн орд (7/23-8/22): Мэдрэмтгий өдөр. Од эрхэсийн нөлөөнөөс болж танд байгаа мөнгөнөөс илүүтэйгээр төсөөлөл болон бүтээлч чанартаа анхаарлаа хандуулж олон зүйлийг хийж бүтээх боломжтой. Энэ үе бол гэртээ засвар хийх хамгийн тохиромжтой үе. Өөрийн төлөвлөгөөндөө анхаарлаа хандуул. Ямар ч төсөл болон бизнест хамрагдсан бай хэрэгжүүлэхээс илүүтэйгээр гайхалтай санаа олоход анхаар.

 

Охины орд (8/23-9/22): Эрч хүчтэй өдөр. Олон мянган бодол таны толгойд цаг бүр эргэлдсээр байна Гэхдээ өнөөдөр юу хүсэж байгаагаа тодорхойлж өөрийн зорилгыг ухамсарлана. Заримдаа байж болохгүй зүйл рүү өөрийн эрхгүй тэмүүлдэг ч өнөөдөр үүнийг буруу гэдгийг ухамсарлана. Таны амьдралд шинэ шинэ өөрчлөлт гарч амьдралын хэв маяг онцгой мэдрэмжүүд, бусадтай харилцах харилцаа гэх мэт олон тал дээр тааламжтай өөрчлөлтүүд гарна.

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Бүтээлч өдөр. Өөрийн дотны найз нартай уран зураг, хөгжим, байгаль болон өөрсдийн зорилгын талаар ярилцаж дотно харилцаа үүсгэх нь таныг тайван байдалд байхад туслана. Өнөөдөр та өөрийн гэрийн эд зүйлс тавилгын байрлалд шинээр өөрчлөлт хий. Өөрт буй нөөц боломжийг ашиглавал илүү дээр зүйл таныг хүлээж байна. Энэ нь тааламжтай байх бөгөөд маргааш өдөр тун сайхан эхлэнэ.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Өдрийн эхний хагаст хувийн амьдралд хүндрэл, бүтэлгүйтэл, төвөгтэй байдал гарч болзошгүй. Аз туршилт, мөрийтэй тоглоомноос зайлсхий. Гэр орондоо амарч, тоглон, ганцаар зугаалга хий. Өдрийн 2 дахь хагаст гэнэтийн сайхан мэдээ дуулна. Гадагш явах, аялах, зочид хүлээж авах, айлчлал хийх зэрэгт сайн өдөр.
Нумын орд (11/22-12/21): Хоёрдмол өдөр. Өнөөдөр танд амьдрах газраа эсвэл мэргэжлийн үйл ажиллагааны хүрээгээ өөрчилж, солих боломж гарч ирэх бололтой. Хувийн харилцаа чинь мухардалд орж болзошгүй, үгүй юмаа гэхэд танаас нэлээн зардал шаардана. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хэрвээ та тайван байхгүй бол таны архаг хууч өвчин улам сэдрэх магадлалтай.

 

Матрын орд (12/22-1/19): Тайван өдөр. Уран бүтээлч хүмүүс санаснаа биелүүлж чадна. Амьдралын шинэ эрч хүч нэмэгдэнэ. Хүүхдүүдтэй холбоотой асуудал гарч хосуудын хооронд үл ойлголцол бий болно. Энэ нь бүр эхнээсээ л гомдомоор бас үл ойлгогдохоор байсан хэдий ч таныг нэг их сандрааж тэвдүүлэхгүй байх болно.

 
Хумхын орд (1/20-2/18): Муу ёрын өдөр. Сэтгэл зүйн дарамтнаас болж муудалцахад хүрнэ. Өөрт таатай зүйл, эсвэл шаардлагатай зүйлийн хооронд сонголт хийх болно. Ирээдүйд итгэх итгэлээ бүү алдаарай. Саад тотгорт анхаарлаа хандуулахгүйг хичээ. Зөвлөгөө өгсөн хүний үгийг сонс. Зүүд нь аз жаргалтай байж биелэнэ. Тоо зүүдэлвэл гэнэтийн мэдээ ирнэ.

Загасны орд (2/19-3/20) Ажиллах чадвар эрчимтэй өснө. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд удирдлагаасаа дэмжлэг авна. Чухал асуудлаа хойшлуулах хэрэггүй. Өнөөдрөөс эхлээд шаргуу ажиллаж эхэл. Хувийн амьдралд чинь өөрчлөлт хүлээж байж магад. Гэнэтийн таатай мэдээ дуулж ч мэднэ.


URL:

Сэтгэгдэл бичих