“Амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулъя”

“Монголын Сайтын Холбоо” ТББ-аас санаачлан “Амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхны төлөө зориулъя” уриалгад нэгдэж, хүсэл зорилгоо нэгтгэлээ. Таныг болон танай хамт олныг бидэнтэй нэгдэж САЙН ҮЙЛСИЙН ТӨЛӨӨ хамтран ажиллахыг урьж, уриалж байна.
Бид иргэдийн хүсэлт, бодит байдал, хүндрэлийг харгалзан үзэж энэ удаад хүнд өвчин тусаад үхэл амьдралын зааг дээр ирээд байгаа “Эмчлэгдэх бүрэн боломжтой” хоёр бяцхан хүүхдийн алтан амийг аварч амьдрал бэлэглэх зорилт тавин олон нийтийн дэмжлэгийг авч байна.

Үүний хүрээнд “АМЬДРАХ САЙХАН” урлаг соёлын оддын нэгдсэн хандивын тоглолт 2011 оны 06 сарын 02-ны өдрийн 19,00 цагт Улаанбаатар паласт зохион байгуулж олсон орлогыг хоёр хүүхдийн эмчилгээний зардалд олгохоор боллоо.

Тоглолтонд: Дуучин Т.Ариунаа /МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн Элч дуучин/, Б.Сарантуяа /МУГЖ/ Ж.Алтанцэцэг /СТА/, С.Жавхлан /МУГЖ/ , “Домог” үндэсний хөгжмийн хамтлаг, дуучин Л.Болдбаатар  Ө.Уянга /СТА/, Э.Агиймаа, Эгшиглэн Б.Маралжингоо Ану, Д.Бурмаа,  Идэржавхлан Б.Жавхлантөгс “S4”,”СИНК” хамтлаг болон дуучин ноён Бондгор, Б.Баярцэцэг, BX, “GOOD BOYS”  хамтлагууд хамтдаа  бидний ирээдүй болсон бяцхан багачуудынхаа төлөө ийнхүү нэгдэж  байна. Уншигч та ч мөн адил амьдралынхаа нэгээхэн хэсгийг бусдын сайн сайхныг төлөө зориулаарай.


Б.Өсөхбaярын товч танилцуулага

Батгэрэл овогтой Өсөхбаяр 11 настай. Эрэгтэй. Сүхбаатар дүүргийн 2-р сургуулийн 4-р ангид сурдаг.  Аав ээж ахын хамт Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11-р хороо Рашаантын 18-2 тоотод амьдардаг.
Өвчний онош: Хавдрын хэмжээ том. 10 нугалам дамжин тархсан, нугас болон адуун сүүлний ёзооруудаа дарж шахаж нэвтлээд ургасан. Монгол улсын хэмжээнд анх удаа илэрсэн өвчний тохиолдол. Монголд эмчлэх боломжгүй. Гадаад улсад хандах шаардлагатай. Хоргүй хавдар тул бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд хэрэв цаг алдвал амь насанд нь аюултай болоод байгаа.
Тайланд, Өмнөд Солонгос, АНУ-ын эмнэлгүүдэд хандаад байгаа бөгөөд одоогийн байдлаар Тайланд  улсад эмчлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Эмчилгээний зардал дунджаар 30,000 орчим доллар.
Хандивын данс.
Голомт банк Валютын данс: 2205024375 B.Usukhbayar Хандивын данс.
Хас банк Төгрөгийн данс: 5000355791 Б.Өсөхбаяр Хандивын данс.
Хаан банк Төгрөгийн данс: 5003642100 Б.Өсөхбаяр Хандивын данс.
Холбоо барих:  Ээж Б.Цэвээнханд утас: 9984-8674

Б.Мөнхжингийн товч танилцуулага

Ховд аймгийн Жаргалант сумын 2-р дунд сургуулийн 5а ангид сурдаг. Ээж аавын хамт амьдардаг.

Өвчний байдал: Судасны хорт хавдрын улмаас 2003, 2007, 2009 онуудад Улаанбаатар хотод 3 удаа хагалгаа хийлгэсэн боловч бүрэн эмчлэгдээгүй. Энэ өвчин Монголд бүрэн эмчлэх боломжгүй. Иймд Солонгос улсад венийн судас солих  хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа. Эмчилгээний зардал 20,000 орчим доллар.

Хандивын данс:
Хаан банк 5862014842 B.Munkhjin Хандивын данс

Ц.Сарнай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих