“Hollywood” шөнийн цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоожээ

140114hollebuudЗамын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, чиглэлийн ахлах, цагдаагийн хошууч Б.Батдэлгэр “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан жолоочийн маршрутыг тогтоодог болсон. Тухайлбал, өнгөрсөн жил согтуугаар машин жолоодож явсан иргэн осол гаргаж хүний аминд хүрсэн. Энэ хэргийг шалгаад үзэхэд “Hollywood” шөнийн цэнгээний газар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон. Мөн дээрх газар нь цагийн хувиараа хэтрүүлэн ажилласан нь илэрсэн юм. Энэ бүгдийг илрүүлсэн мөрдөн байцаагчийн мэдэгдлийг холбогдох байгууллагад нь хүргэснээр дээрх шөнийн цэнгээний газрыг хаасан. Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоох, техникийн шинжээчийн дүгнэлтийг зөвхөн жолооч, явган зорчигчийн хүрээнд авч үздэг байсан. Үүн дээр нэмээд зам орчины нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн байдлыг гаргаж, холбогдох албан тушаалтан, байгууллагыг эрүү, иргэний хариуцлагад татах ажлыг эхлүүлж, тодорхой үр дүнг тооцон ажиллаж байна” хэмээв.

 

Н.Батаа

new.mn


URL:

Сэтгэгдэл бичих