Чинжүү судас бүдүүрэхээс хамгаална
Үе үеийн яруу найрагчдын магтан дуулсан эмэгтэй хүний хөлийн гоо сайхан урлагын түүхэд өөрийн ул мөрийг
үлдээсэн билээ. Бүсгүйчүүд ч эрчүүдийн сэтгэлийг хөдөлгөх гоо сайхан хөлнийхөө нөлөөг мэддэг юм. Гэхдээ судасны бүдүүрэл гэх мэт хөлний бусад өвчлөлүүд эмэгтэйчүүдийн довтолгооны төлөвлөгөөг нураах магадлал тун өндөр. Өнөөдөр хөлний судасны бүдүүрлээр эмэгтэйчүүд төдийгүй, залуухан охид ч шаналах болж.
Судасны бүдүүрлийн гол шалтгаан нь судасны хананд тэжээллэг бодис дутагдах, хөлийн венийн судсанд даралт нэмэгдэх бөгөөд энэ өвчлөлтэй тэмцэхийн тулд судасны ханыг бэржүүлэх зорилгоор С аминдэм, биофлавиныг хэрэглэх хэрэгтэй. С аминдэмээр баялаг ногоо бол амтат чинжүү юм.
Чинжүүнд агуулагдах бодисууд нь цусыг бүлэгнүүлэгч тробоксан үүсэхээс сэргийлж, цусыг шингэлж өгнө. Мөн каротин, тиамин буюу В1 аминдэм, рибофлавин (В2 аминдэм), фолийн хүчил зэрэг агууламжууд нь бие организмыг идэвхижүүлэх үйлчилгээтэй.
URL: