Н.Энхбаяр гуравдугаар сард ирж магадгүй

enhbayar-middleМАХН-ын дарга Н.Энхбаяр удахгүй ирэх гэнэ.

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав ийнхүү ярьсан байна.

МАХН-ын Их чуулган ирэх гуравдугаар сард багтаж хуралдах төлөвтэй байгаа бөгөөд энэхүү чуулганд намынх нь дарга Н.Энхбаяр оролцож магадгүй юм байна. Тиймээс л МАХН-ын дарга Н.Энхбаяр гуравдугаар сард багтан эх орондоо ирэх нь.

Түүний биеийн байдал нь сайжирч байгаа бөгөөд эмчилгээгээ амжилттай хийлгэж байгаа талаар намынх нь гишүүд мэдээлж байгаа.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын улстөрчдөд барих бэлэг юу байх бол гэдэг нь оньсого хэвээр байгаа. Ямартай ч тэрбээр эх орондоо ирээд УИХ-ын 2016 оны сонгуульд намаа хэрхэн удирдаж авч орох вэ гэдгээ тодорхой болгох нь лавтай.

Р.Сарангоо


URL:

Сэтгэгдэл бичих