“АЧЛАЛТ ААВ”, “АЧЛАЛТ ЭЭЖ” өргөмжлөл олгох хүндэтгэлийн арга хэмжээ

00000000000001_dc47cdfeCар шинийн баярыг тохиолдуулан “Цогц Харилцаа Төв” ТББ, “Санаачлагатай Нийгэм” ТББ-тай хамтран “Азай

буурлуудынхаа алдарыг мөнхөлж бадраая!” уриалгыг хэрэгжүүлж иргэд, үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж”, “Ачлалт аав” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 5 дахь жилдээ явуулж байна.

-Гадаадад болон Монгол улсынхаа өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа хэн ч гэсэн аав, ээж, азай буурлуудаа /оршин суугаа газар нь/ ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна.

-Өргөмжлөлийг үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн  төлөөлөл,  хэн ч  гэсэн  хаанаас ч  и-мэйл болон утсаар холбогдож эсвэл манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг, хот, сум, дүүрэгт суугаа аав, ээждээ гардуулуулах боломжтой.

-Улаанбаатар хотод байгаа Ачлалт аав ээжид манай төвийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөд Орон нутагт байгаа өргөмжлүүлэгчдэд тухайн газрын сум, багийн удирдлагаар дамжуулан гардуулагдана.

Өргөмжлөл нь:

  • А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
  • “АЧЛАЛТ ЭЭЖ”, “АЧЛАЛТ ААВ” тэмдэг, үнэмлэх

 

Өргөмжлөлийг дагалдаж:

  • Найман тахилт алд цэнхэр хадаг
  • “Баян Намсрай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
  • Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/
  • Цаг тооны бичиг /зурхайн хуанли/
  • Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцгийн баглаа/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/

 

Бүрдүүлэх материал:

  1. “АЧЛАЛТ ЭЭЖ”, “АЧЛАЛТ ААВ”-д өргөмжлөх хүсэлтээ medee99@yahoo.com мэйлээр илгээж болно.
  2. Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх  /мэйлээр илгээж болно/

 

Бүртгэлийн хугацаа:

  • Улаанбаатар хот дотор  гардуулах  захиалга: 2014 оны 1-р сарын  10-наас – 2014 оны 1-р сарын 29 хүртэл.
  • Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2014 оны 1-р сарын 10-наас – 2014 оны 1-р сарын 21 хүртэл.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайн ард Сүхбаатар дүүргийн байрны эсрэг талд “Цэцээ гүн” байрны 200 тоот. “Цогц Харилцаа Төв” ТББ.

 

 

Нэмэлт мэдээлэл авах утас: 7012-1080, 9111-1382,  

И-мэйл: medee99@yahoo.com

Бүртгэлийн тоо хязгаартай


URL:

Сэтгэгдэл бичих