“Stimme Lebens” нэрийн ус цэвэршүүлэгчийг борлуулахдаа хууль бус зар сурталчилгаа хийжээ

wMzBLt9z84w

ШӨХТГазарт  “Жем Хужирт” ХХК, “АПУ” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс  ирүүлсэн “Штиммэ Лэбэнс” болон Цолмон-Ус” ХХК-иуд нь ХБНГУ-д үйлдвэрлэсэн ОХУ-ын “Фаворит” компаниас импортлон оруулж ирсэн  “Stimme Lebens” нэрийн ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг айл өрхүүдээр явж борлуулахдаа манай үйлдвэрийн  бүтээгдэхүүний нэр хүндэд илтээр нөлөөлөхүйц сурталчилгаа хийж байгааг  хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэсэн гомдлыг үндэслэн  дээрх үйл ажиллагаа нь “Өрсөлдөөний тухай”, “Зар сурталчилгааны тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиудыг зөрчсөн эсэхийг тогтоох чиглэлээр  хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв.

 

Шалгалтаар  дээрхи компаниудын “Stimme Lebens” ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн талаар айл, өрх, албан газар, ETV зэрэг зарим телевизүүдээр явуулсан  сурталчилгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.1-ийн “Өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараахыг хориглоно”, 12.1.2-ийн “Өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно”, 12.1.3-ийн “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно”, Зар сурталчилгааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-ийн “Зар сурталчилгаа нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон бусдын бүтээгдэхүүнийг муутган, өөрийн бүтээгдэхүүнийг давуутай гэж харьцуулан сурталчлахыг хориглоно”, 7.2.3-ийн “Хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахыг хориглоно” гэсэн заалтуудыг  зөрчсөн нь тогтоогдсон байна.

 

Иймд  эдгээр компаниудад Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.3-ийн заалтын дагуу тус бүр арван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг шийтгэврээр ноогдуулж, . зөрчлийг дахин давтан гаргасан тохиолдолд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах  хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан улсын байцаагч нарын дүгнэлт гэргэн хүргүүлэв.

ШӨХТГ


URL:

Сэтгэгдэл бичих