Дархан хотын шинэ бүтээн байгуулалт

Би Дархан хотод өсөж хүмүүжсэн унаган иргэний нэг билээ.

Тиймээс төрөлх хотынхоо талаар хамгийн сүүлийн үеийн мэдээг олон нийтэд хүргэе юу гэж бодлоо. Зарим нь энэ тухай сонссон л байх. Хамгийн гол нь сонссон нэгэнд нь нэмэлт мэдээ, сонсоогүй нэгэнд нь шинэ мэдээ болно буйзаа. Улсын хоёр дахь нийслэл, Найрамдлын гэх тодотголтой Дархан хот анхны шаваа тавьсанаас хойш энэ жил 50 нас хүрч байна. Энэ насны ойг тохиолдуулан Дархан хотынхон Шинэ Дарханы, төв шуудангийн ар талын нэгэн том зайд “Дархан 50” цогцолбор цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байна. Сүүлийн үед Дархан хотод маань ихээ олон шинэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа бөгөөд “Морин хуур” цоцголбор, “Бурхант толгой”, “Дүүжин гүүр”, “Миний Монгол цэцэрлэгт хүрээлэн” гээд дурдаад байвал их юм байнааааа. Энэ жилийн хувьд Дархан их дэлгүүр, урлаг, соёлын үйл ажиллагаанууд гээд олон ажлууд хийгдэх ба би энд “ДАРХАН- 50” цогцолборын талаар л сонирхуулъя. Энэ томоохон цогцолборыг барьж байгуулах ажилд улсын төсвөөс 160,0 сая, Япон улсын“Өвсний үндэс” хөтөлбөрөөс 120,0 сая төгрөгийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн байна. Мөн хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцож хувь нэмрээ өргөж байгаа ба одоогоор иргэд, байгууллагуудын хандивын эцсийн тоог гаргах арай болоогүй байна. Учир нь одоо ч хандивласаар байгаа бөлгөө. Дархан хотын 50 жилийн ой угтан бүтээн босгож байгаа “Дархан 50” цогцолборын ажлын явц 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Уг цогцолбор нь 8 хэсгээс бүтэх бөгөөд төв талбайн хэсгийг боржингоор хийж, Монгол улсын төрийн далбаа бүхий аварга тугийн өндөрлөг босгож, хоймор хэсэгт нь шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөгийг байрлуулах юм байна. Уг цайзан дээр гарч иргэд цогцолборыг дээрээс нь бүхэлд нь харах боломжтой байх бөгөөд үүнийг Дархан Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр болсон байна. Мөн бүх нийтээр мод тарих өдөрт олон хүн гар бие оролцож нийт 20.000 ширхэг модыг Дархан-50 цогцолборт суулгалаа. Цогцолборт нийт 65 сандал, 90 хогийн сав, гэр хэлбэрийн усан буулт бүхий 2 том усан оргилуур, 25-35 жижижг усан оргилуур, 8 ширхэг сонгодог баримлыг байрлуулах юм байна. Та бүхэн Дархан хотоор энэ жил айлчлан ирэхдээ “Дархан-50” цогцолбороор заавал ороод гараарай. Зориод аялаад ирсэн ч болно шүү дээ найзуудаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих