Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 14/
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 14. Хэрцгий охин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Наран 08.33-д мандаж, 17.17-д жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Тууштай өдөр. Өөрийн хамгийн нууц мөрөөдөл төлөвлөгөөгөө бусдаас нуу. Хоосон ярианаас зайлсхий. Бүх зүйлс хэвийн болно. Сүүлийн үед үүссэн асуудлыг шийдэхэд тус болох мөнгөн орлого бий болно. Өөрийгөө удирдаж зоригтой байхыг одод зөвлөж байна.
Үхрийн орд (4/20-5/20): Сэтгэл санаа тогтворжих таатай өдөр. Сүм хийдэд очиж ном уншуул. Аз ивээж, зөн совин чинь биелэлээ олно. Өнөөдөр бодсон санаснаа биелүүлэх боломжтой. Гэр бүлийнхээ харьцааг тогтворжуул. Бүх зүйл таны хийсэн үйлдэл хэлсэн үг бүрээс хамааралтайг сана.
Ихрийн орд (5/21-6/21): Өмнө төлөвлөж байснаа хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч магадгүй. Өнөөдөр алдаа гаргалгүй, бүхнийг цагт нь амжуулах хэрэгтэй. Тодорхой нөхцлийн үндсэн дээр санхүүгийн дэмжлэг авах болно. Эр зориг, тэсвэр хатуужилтай байгаарай.
Мэлхийн орд (6/22-7/22): Хүнд өдөр. Хэн нэгэн хүний дотно байдал танд тусламж өгөх хандлагатай байна. Ажлын сэтгэл ханамж, уртасгасан цагаар ажиллах, гэр бүлдээ бага цаг зарцуулах зэрэг тавьсан зорилгодоо хүрэхгүй байх магадлал өндөр байна. Нийгмийн байдал хүнд хэцүү болсон энэ үед та өөрийн хариуцлага үүргээ ухамсарлан, аливаа саад бэрхшээлийг даван туулна.
Арслангийн орд (7/23-8/22): Ашигтай өдөр. Энэ өдөр нийгмийг хамарсан үйл ажиллагаа, зугаа цэнгэлд цагаа зарцуулахад тохиромжтой. Сэтгэл хангалуун байдал нь таныг тайван аргаар дарамт шахалт бүхий нөхцөл байдалтай тулгарахад тусална. Дараа нь зөн совин тань таныг зөв гольдролд оруулах болно. Итгэлтэй бай, тэгээд та үр дүнд нь сэтгэл хангалуун байх болно.
Охины орд (8/23-9/22): Эерэг өдөр. Өнөөдөр бүхий л анхаарлаа өөрийн гэр бүлдээ зориул. Өр зээл болон сэтгэлд нийцээгүй асуудал хоёрын аль нэг нь хялбараар шийдэгдэж сэтгэл хангалуун байна. Гэхдээ өөр асуудал гарч ирж таны сэтгэлийг тайван бус байлгана. Үүнээс болж сэтгэл санаагаар унах ч хэн нэгэнтэй ярилцаж сэтгэлээ онгойлго. Тэгснээр танд тохиолдож буй хүнд асуудал шийдэгдэхэд дөхөм болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сайхан өдөр. Таны эрч хүч урам зориг, төсөөлөн бодох чадвар маш өндөр байгаа тул энэ үеийг ашиглан хүсэл мөрөөдлөө бодитоор хэрэгжүүлэхийг хичээ. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс таны энэ харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ. Хүлээцтэй байж бүхнийг ухаанаар шийд.
Хилэнцийн орд (10/23-11/21): Ашигтай өдөр. Сансар огторгуй гэр болон ажлаа зохицуулах боломжийг олгож байна. Ухаалгаар цагийг ашиглан шийдэх ёстой асуудлаа яаралтай шийд. Мөн таны амьдралын эргэн тойронд байгаа замбараагүй зүйл өсөж байна. Эдгээр үүрэг даалгавруудаа дуусгавар болгох ухаантай зорилт тавь. Дараа нь өөрийн зорилгодоо хүрэх юуг ч хамаагүй хий.
Нумын орд (11/22-12/21): Зөрчилтэй өдөр. Таны хайр сэтгэлд их саад учирна. Гэхдээ та энэ саадуудыг давж чадна. Таны амжилт хол байсан ч та шантарч болохгүй. Та төрөлхийн их сэжигч хүн байна. Настай хүмүүс үр хүүхдээ тойруулан сургааль үгээ хайрлах нь тэдэнд их эрч хүчийг өгөх болно.
Матрын орд (12/22-1/19): Өөрийгөө үнэлж, дүгнэх өдөр. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, мэдрэхүй, бодол үйлдлээ цэгцэл. Өөрийн хувийн амьдралаа сайн тийш нь эргүүлэх бүх боломжийг ашигла. Хэтэрхий идэвхтэй амьдралын хэлбэрийг сонгох хэрэггүй, Энэ нь бие тэнхээнд чинь муугаар нөлөөлнө.
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр эмэгтэйчүүдэд өөрийн бүх авъяас чадварыг гаргаж гайхуулах боломж ирнэ. Шинийг санаачлах авъяас сэтгэшгүй уран сэтгэмж таныг анхаарлын төвд оруулж янз бүрийн асуудлаа шийдэхэд тань тус болно. Харин эрэгтэйчүүд хуучин найзуудтайгаа уулзана. Хуучин найзтайгаа уулзахдаа үл ойлголцох хэрүүл маргаан тангараг тасарсан байдлаа санахгүй байхыг хичээ.
Загасны орд (2/19-3/20) Урт хугацааны төлөвлөгөөгөө эргэн харах, үзэл бодлоо өөрчлөх өдөр. Түншлэгч, удирдлагатайгаа хийсэн харилцаа хэлэлцээгээ дахин хар. Санал болгосон эсвэл эхэлчихсан ажлаасаа татгалзах нь дээр. Магадгүй танд бүхнийг гадаад төрхөөсөө авахуулаад дотоод оюун санаагаа хүртэл огцом өөрчлөх хүсэл төрж болох юм.
URL: