Өгөөмөр захынхан бүтэн найман цаг цахилгаан тасалдуулжээ
“Өгөөмөр” техникийн захын захиргаа хашаан дотроо зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байгаад 10 кв-ын гурван гол цахилгааны кабель шугамыг гэмтээжээ.
Үүнээс болж тухайн орчимд хамаардаг 420 гаруй айл өрх, 11 аж ахуйн нэгж найман цагийн туршид цахилгааны хомсдолд орсон бөгөөд тэр даруй УБЦТС компанийн томоохон баг шуурхай арга хэмжээг авсан байна.
Иймд гэнэтийн осол аваар үүсгэн цахилгаан хэрэглэгчдэд болон эрчим хүчний салбарт их хэмжээний хохирол учруулсан “Өгөөмөр” техникийн захын захиргаанд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, торгууль ногдуулахаар эрчим хүчний хяналтын улсын байцаагчид ажиллаж байгаа аж.
URL: