Эрх мэдлийн гурвал: “Хүч чадал, эд баялаг, мэдлэг”

1524608_613281762042491_171439374_n

А.Тоффлерын “Эрх мэдлийн шилжилт” /Power Shift/ номонд бичсэнээр гүн гүнзгий бөгөөд олон талын мэдлэгийн тусламжтайгаар л хүн аливаа асуудлуудыг шийдэж чадах бөгөөд ийм хэлбэрээр эрх мэдэлд хүрэх болмжтой гэнэ. Мэдлэг бол эрх мэдлийг жинхэнэ утгаар нь авчирдаг. Эрх мэдэлд хүрэх 3 арга замаас / хүч чадал, эд баялаг, мэдлэг / зөвхөн мэдлэг нь хуваарилагдахдаа харьцангуй ярвигтай. Гэтэл мэдлэгийн дахин хуваарилалт нь / ялагуяа мэдлэгийн талаарх мэдлэг / нөгөө хоёроосоо хамаагүй илүү чухал. Мэдлэгийн хуваарилалтын тусламжтайгаар хүч чадал, баялаг хуваарилагддаг. Огт хуваарилагдаагүй буюу хэт их төвлөрсөн эрх мэдэл ямагт аюул дагуулж байдаг. Өнгөрсөн зуунд материаллаг баялагийн талаарх үнэлэмж өөрчлөгдсөнөөс шалтгаалаад мэдлэгийн үүрэг нэлээд өөрчлөгдсөн билээ. Мэдлэгийн ачаар эрх мэдлийн бүхий л түвшний өөрчлөлт бий болдог. Энэ нь улс орнуудын гадаад харилцаа, улс төр, бизнесийн харилцаанд бүр илүү тод томруун илэрч, ер нь тэр чигтээ дэлхий дахины эрх мэдлийн системийг нь өөрчилсөн юм. Мэдлэг, эд баялаг болон хүч чадал бол эрх мэдэлд хүрэх үндсэн 3 хүчин зүйл хэвээр байх нь тодорхой. Гэхдээ одоо орчин үед эдгээрийн чанарын тухай асуудал яригдах болсон.

Хүч чадал

Бүдүүлэг, муйхар хар хүчийн илрэл нь түүний ямар ч уян хатан бус байдлаар илэрдэг. Хүчирхийлэл нь үргэлж эсэргүүцлийг дагуулж байдаг бөгөөд эрх мэдлийг эзэмшиж буй хүмүүс үүний эсрэг үргэлж хариу цохилт өгөх тохиромжтой мөчийг хүлээж байдаг. Тиймээс хүч чадлыг “чанаргүй” эрх мэдэл гэж ойлгож болно.

Эд баялаг

Баялаг бол эрх мэдлийг бий болгох харьцангуй хялбар бөгөөд тохиромжтой хүчин зүйлийн нэг. Ямар нэгэн хүчирхийлэл, хүч хэрэглэх аргын оронд эд баялагийг шагнал, урамшуулал гэх зэрэг эерэг хэлбэрээр ашиглаж болно. Тиймээс эд баялагийг “дунд зэргийн” чанартай эрх мэдлийн эх үүсвэр гэж ойлгож болох нь.

Мэдлэг

Харин хамгийн чанартай бөгөөд найдвартай эрх мэдлийн эх үүсвэр бол мэдлэг. Нэгэнт мэдлэг, мэдээллийг эзэмшиж буй хүн зоилгодоо хамгийн бага зардлаар хүрч болдог, хамгийн үр ашигтай зүйл. Мэдлэгтэй учраас эрх мэдлийг эзэмшиж буй хүнээр дахин шинэ шинэ боломжуудыг бий болгож болно. Өөрөөр хэлбэл мэдлэг нь баялаг, хүч чадал гэсэн бусад хоёр эх үүсвэрээ дахин баяжуулах, олшруулах зүйл нь ч болж чадна. Баялаг ч бай, хүч чадал ч бай мэдлэгээс л хамаардаг. Хүч чадлыг ашиглах нь маш хязгаарлагдмал гэдгийг та бид мэднэ. Эсвэл ямар нэгэн зүйлд хүч хэрэглэнэ, эсвэл ямар нэгэн хүчирхийллээс хамгаалахад л хүч чадлыг ашигладаг. Эд баялаг ч мөн адил. Бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч болдоггүй шүү дээ. Харин мэдлэг бол огт өөр. Хэзээ ч дуусдаггүй, хэрэглэх тусам багасдаггүй, харин нэмэгддэг, мөн хэдий чинээ бусдад өгнө, төдий чинээ нийт эзлэх хэмжээ нь нэмэгдээд л байдаг. Хүч чадал болон баялаг нь зөвхөн хүчтэй хүмүүст олдог. Харин мэдлэгийг ядуу, хүч чадалгүй хүмүүс ч эзэмшиж, олж авч болно. Энэ бол “мэдээллийн” хэмээн тодотгож буй энэ эрин үеийн хамгийн чухал зүйлсийн нэг. Дээр өгүүлснээр мэдлэг бол эрх мэдлийг олж авах хамгийн ардчилсан арга.

А.Тоффлер СССР болон Зүүн Европын орнуудын зардал, мөхлийг энэхүү эрх мэдлийн гурвал талаас нь харж тайлбарлажээ. Түүний өгүүлснээр эдгээр орнуудын зардал, мөхөл, системийн хямрал нь ямар нэгэн тохиолдлын зүйл биш. Социализм хөгжлийнхөө явцад дүрэм журам хуулийг нь огт мэдэхгүй тийм ирээдүйтэй тулгарсан. Яагаад гэвэл социализм нь мэдлэгийн талаар маш буруу ойлголт, хуучирсан үзэлтэй байсан. Социализм хувь хүний оюуны эрх чөлөөг боогдуулж, нэг ижил хайрцагнуудад хүчээр хайрцаглаж байсан учираас эцсийн дүндээ улс орныг эрх чөлөөт, чинээлэг нийгэмд хүргэж чадалгүй харин аварга том нэг Нам-Улсын тогтолцоонд авчирсан. Бусад бүх хүмүүс удирдагчийн сэтгэж байгаа шиг сэтгэж, түүний мэддэгээс өөрийг мэдэж болохгүй гэж үзсэнээс мэдлэгийг ерөөс үнэлээгүй. Гэтэл энэхүү хаалт түгжээ нь эдийн засгийн хөгжлийг удаашруулж, бүр үйлдвэрийн турба хийхэд хүртэл нөлөөлсөн гэдгийг бид мэднэ. Социалист орнууд яг нэгэн хэвийн турба үйлдвэрлэж байх хооронд бусад орны инженерүүд компьютер, мэдээллийн технологи, шинэ системд хэрэгтэй зүйлсийг үйлдвэрлэж байсан. Эрх мэдэл бол Хүч чадал –Эд баялаг-Мэдлэг гэсэн 3 хүчин зүйл дээр төвлөрч оршин тогтнох учир эдгээрийн балансыг хангах ёстой. Тухайлбал, хүйтэн дайны үед АНУ-ын эрх мэдэл эдгээр 3-таа хуваарилагдаж чадсан. Хамгийн хүчтэй цэрэг зэвсэгтэй, нөгөө талаас эдийн засаг нь дэлхийд маш нөлөөтэй, хүчирхэг байсан. Мөн хамгийн сайн мэдлэгтэй буюу шинжлэх ухааны томоохон нээлт, ололтуудыг АНУ л хийж байсан харин СССР бол эрх мэдэл нь төвлөрчихсөн, ямар ч балансгүй. Эдийн засаг нь дэлхийн эдийн засагтай ямар ч холбоогүй, ямар ч нөлөөгүй, хэдийгээр шинжлэх ухааны тодорхой салбаруудад, ялангуяа цэргийн салбарт маш амжилттай ажиллаж , ололт олж байсан ч шинжлэх ухааны бусад салбартаа шинэчлэл, хөрөнгө оруулалт хийгээгүй. Зөвхөн цэрэг, зэвсэглэлдээ анхаарч, харилцаа, холбоо, мэдээллийн салбараа хатуу гараар хянаж байсан.Тоффлерын энэхүү макро дүгнэлтүүд нь юуг өгүүлнэ вэ? Үүнийг хувь хүн дээр буулгахад ч гэсэн болж байна. Мэдлэг бол эрх мэдэлтэй, хүчтэй, нөлөөтэй байхын хамгийн чухал эх үүсвэр, арга зам. Ялангуяа мэдээллийн, мэдлэгийн энэ эрин зуунд хүчтэй, мөнгөтэй нь биш, харин мэдлэгтэй, мэдээлэлтэй нь хөгжих боломж хэдийнэ нээгджээ.

WWW.FACT.MN


URL:

Нэр: Rachelle Evanich Огноо: 19 June 2019

আমিই সেরা. ইংরেজী ও বাংলা অনলাইন অভিধান এবং ব্যাকরণ আমাদের অ্যাপ্লিকেশনটি তখন আপনার ইংরেজী শব্দ, বাক্যাংশ বা বাক্যে বাংলা অনুবাদ করে। … বাকিদের জন্য যারা বেনগ্লা ভাষা বলতে পারে না, বেনগ্লা তে ইংরেজিতে অনুবাদ করা বেশ কঠিন হতে পারে। বাংলা থেকে বাংলা অনুবাদ কিভাবে কাজ করে? uphindikhabar.in

uphindikhabar.in

Сэтгэгдэл бичих