Эмнэлгийн ажилчдын хайхрамжгүй байдлаас нэг нярайн цогцосыг хоёр удаа оршуулсан хэрэг Увс аймагт гарчээ

img1 Аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн гаргаж боломгүй дээрх  ёс зүйн алдаагаа ханцуй дотроо нулимаад өнгөрөх гэж байсан бололтой гадагшаа задруулбал “хоолгүй болно шүү” гэж нэгнээ дарамталсан байх юм.

Баярын өдрүүдийн уур амьсгал өрнөж байсан өнгөрсөн сарын 30-ны өдөр нас барсан хоёр нярайн цогцосыг хооронд сольж ар гэрийнхэнд нь өгсөн хайхрамжгүй явдал Увс аймагт болжээ.

Үүнээс болж амиа тасалж төрүүлсэн бяцхан үрсээ алдчихаад сэтгэлийн тамд унан, цагаан сүүгээ энгэртээ ээдүүлж суугаа хоёр эх хагацаж ядсан талийгаач үрсээ хоёр дахин оршуулсан хэцүү хэрэг гарчээ.

 Ажлын хариуцлага алдсан эмнэлгийнхэн энэ хэрэгт уучлалт ч гуйгаагүй, уучлалт гуйх сэтгэлээ эмнэлгийн дарга Алимаа гэх эмэгтэйд ч  байхгүй хэмээн эл хэрэгт эгдүүцсэн нутгийн олон үзэж бухимдаж байгаа гэнэ.

Азтай

эх сурвалж: fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих