Сэтгэл гутрал нь хорт хавдарт хүргэдэг

index4040u

Анхны тусламжгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулж чадахгүй. Хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийнхээ талаар анхны тусламжийн газруудад эхлэн ханддаг тул сэтгэцийн өвчтэй буюу бэрхшээлтэй хүмүүсийг олж илрүүлдэг чухал газар юм.

Сэтгэлийн гутрал, архринд донтох, нойргүйдэл, архаг сульдаа, биеийн талаас онцлох шалтгаангүй зовиур илрэх мэтийн олон шалтгаанаар хүмүүс эрүүл мэндийн анхны тусламжийн газруудад олноор ханддаг. Тусламж эндээс эхлэх ёстой.

Гэвч тэнд сэтгэцийн эмгэгүүдийн анхны шинж тэмдгүүдийг илрүүлж чадахгүй эмчилгээний чанар муу байх нь элбэг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцож буйгаар ерөнхий мэргэжлийн эмч нарт үзүүлж байгаа хүмүүсийн 3-4 өвчтний нэг нь сэтгэцийн ямар нэг өвчтэй байдаг байна. Гэвч сэтгэцийн олонхи өвчнийг амар хялбар, үр дүнтэй эмчлэх боломжтой байдаг ба заримыг нь цусны даралт ихсэх өвчин, зүрхний архаг өвчнүүдээс ч амархан эдгээж болдог байна. Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд гарч буй нэгэн чиг хандлага бол сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмнэлэгийн анхан шатны үйлчилгээний хүрээнд нийгэм хамт олны нь дунд эмчилж үйлчлэх ажлыг тэргүүн зэрэгт тавьдаг болоод байгаа юм байна.

Сүүлийн 30 гаруй жилийн дотор ихэнхи улс орнуудын сэтгэцийн эмгэгт зориулсан ор цөөрсөөр байгаа боловч ерөнхий мэргэжлийн эмч нар ба сэтгэцийн эмгэгийн эмч нарын тоо өссөөр байна. Энэ байдал нь эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэгчид сэтгэцийн эрүүл мэндийн албаныхантай нягт хамтран ажиллах боломж олгоод байгаа юм байна. Бие сэтгэцийн хоорондын холбоо нь ерөнхий мэргэжлийн эмнэлэгт хэвтэж байгаа болон эмчид ирж үзүүлж байгаа архаг өвчтэй хүмүүсийн ихэнх нь сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралтай явдаг байна. Сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс эмчийн зааврыг биелүүлж, эмчилгээ хийлгэхдээ хойрго ханддаг.

Бие сэтгэцийн өвчний талаар янз бүрийн жишээ зөндөө.  Зүрх судасны хурц өвчтэй хүмүүсийн 35-45 хувь нь сэтгэл гутралын эмгэгтэй болчихдог гэнэ. Мөн хорт хавдраар өвдсөн хүмүүсийн 50 хувьд сэтгэцийн өвчин, түүний дотор сэтгэл гутралын эмгэг илрэдэг байна. Бас зарим судалгаа сэтгэл гутралаар удаан өвдсөн хүн янз бүрийн хорт хавдруудад өртөмхий байдгийг нотолжээ. Эрүүл мэндийн анхны тусламж үзүүлдэг газруудад сэтгэцийн өвчтэй ба завсрын эмгэгтэй хүмүүс олноор ирж үзүүлдэг боловч тэр нь оношлогдож илрэх нь муу, үүнээс үүдээд эмчилгээ авах ёстой хүмүүсийн 33 орчим хувь нь л зохих эмчилгээг авч чаддаг.

Мөн эрдэм шинжилгээний нэгэн судалгаанаас харахад  эрүүл мэндийн анхны тусламжийн ажилчид нь иргэдэд товчхон зөвлөж тусалснаараа хүмүүсийн архидалтыг мэдэгдэхүйц бууруулдгийг харуулсан байна. Юутай ч эмч нар нь цагаа олсон, олоогүй ч зөвлөгөөг хүмүүст хүргэснээрээ хожмийн өдөр тэр хүн өөр нэгэндээ зөвлөгөөг дагаж байсан бол гээд өөрийн амьдралаас сурсан сургамжыг хүүрнэх буйзаа. Тиймээс бие биендээ сэтгэлийн дэм хайрлан амьдарцгаая!.

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих