Хайр сэтгэл био хэмнэлтэй холбоотой юу?

hands_toХайр сэтгэл чухам юунаас үүсээд юунаас болж алга болдгийг хэн ч мэддэггүй. Гэрлэсэн хоёр хүн яагаад салдаг вэ? Үүнд олон шалтгаан бий.

-Зарим хосууд эр эмийн харьцааны хувьд таардаг ч ааш зангаараа таарсангүй гэцгээдэг. Тэгвэл хүмүүс яагаад зан аашаараа таардаггүй вэ?

-Эрдэмтэд үүнийг тухайн хүний био хэмнэлээр тодорхойлогдоно гэж үзэж байна. Хүний бие махбод дотор явагддаг физиологийн олон үйл явц нэгэн хэмнэлээр давтагдаж байдгийг ч эрдэмтэд олж тогтоосон аж. Өөрөөр хэлбэл цусны даралт хэлбэлзэх, элдэв өвчин тусах зэргийг гүнзгийрүүлж судлаад хүний сэтгэл зүйн үүрэг нь бас л хэлбэлзэж байдаг гэдгийг тогтоожээ.

Хүний ой ухаан, бодол сэтгэлгээ ч маш нарийн хэлбэлзэлд байдаг аж. Тэр өдрүүдэд бие махбодын тодорхой үүргүүд өөрчлөгдөх тул түүнээс болоод эгзэгтэй үеүд бий болдог гэнэ. Аливаа хүнд зургаагаас долоон эгзэгтэй үе тохиодог гэнэ. Үүнийг био хэм судлаачид олж тогтоосон байна.

Монголчууд био хэмнэлийг маш сайн мэддэг байсан баримт бий. Орчин үеийн био хэмнэл судлаачид долоо дахь хоног дээр эгзэгтэй үе тохиолддог гэж тогтоосон байна.

Манай өвөг дээдэс ч долоо хоног гэж тогтоосон нь санамсаргүй хэрэг биш ажээ. “Хүний бүхий л юманд нэмэгдэл хүч байдаг бөгөөд түүнийг хэн чадварлаг ашиглана, тэр хүн бодсон санаснаа биелүүлж чадна” одоогоос олон жилийн өмнө нэгэн алдартан хэлжээ.

Тэгвэл гэр бүл болж байгаа хүмүүсийн биологийн хэмнэл нь ямар нэгэн хэмжээгээр таардаг уу гэсэн асуулт гарна.

Судалгаагаар олон жилийн турш аз жаргалтай сайн сайхан аж төрж байгаа хүмүүсийн биологийн хэмнэл нь таарч байдаг нь тогтоогджээ. Гэр бүлийн амьдралд юуны өмнө биеийн, дараа нь сэтгэл санааны био хэмнэл ихээхэн ач холбогдолтой байдаг нь нэгэнт тодорхой болсон байна. Оюун ухааны хэмнэл амьдралд тийм ч нөлөөтэй бус аж. Биеийн хэмнэл 23 хоног болохоор тод илэрдэг бол оюун ухааны хэмнэл 33 хоногоор илэрдэг гэнэ. Эндээс харахад хайр сэтгэл, гэр бүл болох зэрэг нь био хэмнэлтэй салшгүй холбоотой ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих