Докдо арлыг дунд сургуулийн сурах бичигт оруулах гэж байгаа Японд эсэргүүцэл илэрхийлэв

dokdo_island-middleБНСУ-ын Гадаад харилцааны яамны зүүн хойд Азийн газрын зөвлөх Лее Шанг-Деок 12-нд БНСУ-д суугаа Японы элчин сайдын улс төрийн зөвлөх Кеничи Кобаяшитой уулзаж, дунд сургуулийн сурах бичигт “Докдо арал”-ыг Японы нутаг дэвсгэрт оруулахаар төлөвлөж буйг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Японы Емиүри Шимбун 11-нд мэдээлснээр, Японы Засгийн газар БНСУ-тай маргаантай байгаа Докдо болон Хятадтай маргаантай байгаа Дяо Юй Дао арлыг өөрийн нутаг дэвсгэрийн хувиар дунд болон ахлах сургуулийн сурах бичигт оруулахаар төлөвлөж байна. Японы Боловсрол шинжлэх ухааны яам эдгээр агуулгад нэн даруй засвар оруулж, 2016 оны сурах бичигт оруулахаар төлөвлөж байна гэж мэдээлжээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд хэлэхдээ, хэрэв холбогдох мэдээлэл үнэн бол Японы Засгийн газар энэхүү төлөвлөгөөгөө нэн даруй цуцлах хэрэгтэй. Эс тэгвэл гарах үр дагаврыг Япон өөрөө хариуцах хэрэгтэй гэжээ.

\Р\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих