Дмитрий Волхов Монгол охидыг сонирхов
Оросын билгийн тулаан нэвтрүүлгийн 13 дахь ялагч 25 насандаа алдар цуутны оргилд хүрсэн Дмитрий Волхов манай оронд хүрэлцэн ирсэн. Тэрээр өнгөрсөн бямба гарагт 30 мянган төгрөгний такстай “Хүн бүрт өөрийгөө нээх чадвар бий” лекцээ уншиж, “Туушин” ресторанд 100 долларын VIP хүлээн уулзалтаа амжилттай зохион байгуулсан.
Бага наснаасаа л зөн билгээ хөгжүүлж далд бие, энергийг мэдэрдэг болсон гэх түүнийг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн явцад Сүнстэй ярилцагч хэмээн тодотгосоор байсан. Ийнхүү “Сүнстэй ярилцагч” царайлаг залуухан зөн билэгтэн маань манайд богино боловч үр дүндтэй чухал аялал хийж олон төөрөлдсөн асуудлын талаар хүмүүст тусламж зөвлөгөө хүргэсэн.
Идэр есийн хүйтнээр нийслэлд хөл тавьсан түүнийг даарч байнуу гэхэд “харзны усанд ордог болохоор Монголын хүйтэн тийм ч айхтар биш байна” гэж байсан. Харин монголын талаарх сэтгэгдэл, монгол охидын тухай лавласан сэтгүүлчийн нэгэн асуултанд тэрээр: “Монгол охид их царайлаг, өндөр, гоё биетэй юмаа. Талаагдаж байна. Би их олон Монгол найзтай” гэжээ.
Ингээд Монгол охидыг сонирхсон Дмитрий Волховын хувийн зургуудаас
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: