“Бага хаадын үе” /олон ангит киноны товч тайлбар/
- Энэхүү бүтээл нь Монголын телевизийн түүхнээ хамгийн анхны эртний түүхэн сэдэвт олон ангит кино юм.
- Тогоонтөмөр хааныг Хятадаас хөөгдөн ирснээс хойшхи Лигдэн хутагт хааныг өнгөртөл хаан ор залгасан 22 хаадыг Монголын Бага хаадын үе хэмээн түүхнээ тэмдэглэсэн байдаг бөгөөд Монголын олон ангит кино компани, N энтертайментийн хамт олон энэхүү Монголын түүхийн цагаан толбыг хүүхэд залууст ойлгомжтой хийгээд орчин цагийн өнгө аясыг шингээн, аль болох наалдацтайгаар хүргэхийн тулд түүхэн сэдэвт 20 анги кино бүтээсэн байна.
- Зохиолч, продюсер Ален Арман энэхүү бүтээлээ долоон жилийн турш бичихдээ, 200 гаруй эр сурвалж, ном судар шагайжээ.Тэр хэлэхдээ “Бид түүхэнд байсан үгүй нь мэдэгдэхгүй, Солонгосын нэг тогооч хүүхний нэрийг байтугай амьдралыг нь хөгшин, залуугүй түүх мэт мэддэг атлаа, бүхэл бүтэн Монголынхоо 22 хааны нэрийг ч бүтэн мэддэггүй байсныг сэргээн сануулахыг хичээлээ. Монголын түүхийн цагаан толбо болсон энэ үеийг уран сайхны аргаар бүтээхдээ алдсан будилсан зүйлс байж магад. Шүүмжилж эсэргүүцэх нөхдүүд ч зөндөө гарах биз. Хамгийн гол нь ачааны хүндийг анхдагч нь үүрдэг жамыг ухаарч, үүнээс хойш манай залуучууд ийм төрлийн түүхэн сэдэвттэй кино, сериалууд олныг бүтээх санаа, гарц, урам болохын учир бидэнд буй. Шүүмжилж, муулах хүсэлтэй нэгэнд урьдчилан хэлэхэд, Та бүхэн дэмий баахан бидний ажлыг үгүйсгэж, өөрийн эсийг үхүүлсэнд орвол, дэлхийг донсолгож байсан монголынхоо түүхийг хойч үедээ өвлүүлэх ажилд ханцуй шамлагтун. Бидэнд тэнгисээс өргөн, тэнгэрээс уужим агуу их, арвин шавхагдашгүй түүх буй бус уу. Аль юм болгон бага хаад мэт бие биенээ басамжлан, бүтсэн эс бүтсэнийг булаалдах гэж” гэв.
- Энэ кино 500 орчим хүний хөлс, хөдөлмөрөөр бүтсэн бөгөөд нэгэн сонирхолтой мэдээ нь, уг кинонд АЖ А.Энхтайван /Чингис хаан/, АЖ Н.Сувд /Мандухай хатан / нар өөрийн уг дүрээрээ тоглосон хийгээд найман аймгийн театрын жүжигчид оролцон тоглосоноороо хамрах хүрээ нь өргөн бүтээл болжээ.
- Киноны гол санаа нь Монголчуудын эв нэгдэлгүй, эрх мэдэл, эд хөрөнгөнөөс болж сарниж бутарч, доройтсон гашуун түүхийг сануулахын зэрэгцээ өнөөдөр гадаадын олон ангит кинонд тархиа угаалгасан монголчууддаа өөрсдийнх нь асар их түүхийн хэлтэрхийг дамжуулан хүргэхэд оршино.
- Уг кино энэ сарын 20 нд телевизээр цацагдаж эхлэх бөгөөд аль сувгаар олон түмэнд хүргэхээ одоохондоо нууцалж байгаа юм байна.
URL: