Д.Энхжаргалыг шударга дүр эсгэсэн цагаан захтай луйварчин гэж хэлмээр байна
Сүүлийн үед Д.Энхтайван нь өөрийгөө “Транс” банкны ТУЗ-ийн дарга хэмээн худал хэлж олон нийтийг төөрөгдүүлээд зогсохгүй “Транс” банкны харилцагч нарыг ч хууран мэхэлсээр байна.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч асан Д.Энхжаргал 2006 онд Лондон хотод Монголбанкны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа анх монголын банкны салбарт бохир мөнгө угаах ажилаа эхэлүүлжээ. Тухайн үед Монголбанкаас арилжааны бүх банкуудыг 2006 оны гуравдугаар сарын 31-с өмнө өөрсдийн дүрмийн санг найман тэрбум төгрөгөөс доошгүйгээр өсгөх тушаал гаргасан байсан. Энэ үед Д.Энхжаргал өөрийн банкыг дампууруулахгүйн тулд гадаадын иргэдээр хөрөнгө оруулалт хийлгэх гэж маш их хичээн зүтгэсний эцэст Шевецарын туршилгатай банкираас их хэмжээний мөнгийг татаж чадсан байгаа юм.
Хэсэг хугацааны дараа Д.Энхжаргал болон түүний ах Д.Энхтайван нар банкны хуурамч дүрмийг бусдад өгсөн болон банкны зээлийн багцны 50 хувиас дээш хувь нь найдваргүй зээл байсныг нуун дарагдуулсан болохыг хөрөнгө оруулагч нь олж мэдсэн байна. Гэтэл харамсалтай нь Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан Д.Энхжаргал албан тушаалаа урвуулан ашиглаж 2009 оны тавдугаар сарын 20-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржоор А/24 тоот хууль бус тушаал гаргуулж Гүйцэтгэх Захирал С.В.Новожилов болон Бадрал нарыг ажлаас нь халуулсан. Мөн түүний ах Д.Энхтайван хуулийн байгууллага дахь өөрийн танил талаа ашиглан банкны хяналтыг хууль бусаар гартаа авсан юм.
Үүнээр зогсохгүй Д.Энхтайван, Д.Энхжаргал нар банкны болон банкны зээлийн барьцааны их хэмжээний хөрөнгийг өөрсдийн ах дүүгийн нэр дээр хулгайгаар шилжүүлсэн. Тухайлбал, Д.Энхжаргалын дүү Д.Оргилмаа болон тэдний бэр эгч, одоо банкны хууль бус гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа К.Зейништэй хамтран “Транс” банкны үйлчлүүлэгчдийн гарын үсэгийг хуурамчаар үйлдэж, банкнаас их хэмжээний мөнгө болон хуурамч зээлийг гарган залилаж байсан.Д.Энхжаргал нь одоо Монголбанкыг Европт төлөөлөн Лондонд сууж байгаа. Тэрбээр Монголбанкны нэрийг барьж өөрийн хууль бус үйл ажиллагаагаа явуулсаар байна. Харин түүний ах Д.Энхтайван бол итгэж үл болох залилагч бөгөөд өчүүхэн мөнгөний төлөө гэм зэмгүй хүмүүсийн амь насыг хөнөөхөөс буцахгүй өөдгүй нэгэн. Д.Энхжаргал эхлээд өөрийн гэр бүлдээ туслаж байгаа банкны өндөр албан тушаалтан мэтээр бусдын итгэлийг авч, сүүлд нь хууль бус үйлдэлийн гол тоглогч бас хамтрагч нь болж бусдыг луйвардсан.
Одоо тэр Европт Монголбанкны албан ёсны төлөөлөгч нэрийн дор дахин өөр хөрөнгө оруулагчдыг хууран мөнгө авч бусдын хувьцааг авахыг санаархаж байгаа мэдээ байна. Д.Энхжаргал бол хүмүүсийг хууран мэхлэх онцгой чадвартай. Тэр боловсролтой дүр эсгэж, баян чинээлэг хатагтай шиг хувцаслан бусдыг залилан мэхэлдэг. Монголбанк ч түүний хууль бус үйл ажиллагааг дэмжин гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироодог. Тиймээс Д.Энхжаргалтай харилцахгүй байхыг сануулж Европ болон олон улсын санхүүгийн байгууллагуудад албан ёсны мэдэгдэл очсон гэнэ. Олон улсын байгуулагуудад хүргүүлэх уг мэдэгдэлд Монголбанкны хууль бус үйл ажиллагааны талаар дурьдагдсан байгаа гэнэ.
URL: