С.Дэмбэрэл гишүүнийг заамджээ
Өнгөрөгч баасан гарагийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар С.Дэмбэрэл гишүүн шанаа авхаа шахлаа. Хуулийн төслийн талаарх түний саналыг эгдүүцэн Монголбанкны захирлуудын зөвлөлийн гишүүн, Хууль эрхзүйн газрын захирал Г.Эрдэнэбаяр хурлын засварлагааны үеэр С.Дэмбэрэл гишүүнийг барьж авч.
Тэрээр “Чамд хоёр жилийн хугацаа байгаа шүү. Битгий дарвалзаад байгаарай” гэж Дэмбэрэл даргыг заамдаж авсан сурагтай. Үүнийг харсан зарим хүн УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан явдал гэж үзэж байгаа.
Харин болсон явдлын талаар С.Дэмбэрэл гишүүн өөрийн твиттер хуудаснаа “Хүмүүсийг шоронжуулах дуртай нэг хуульч асуудлыг нь унагалаа гэж хуурай агсраад. Урдаас давшлаад л байна лээ. Тэрний зодно ч гэж юу байхав” гэсэн байна.
эх сурвалж: fact.mn
URL: