ГССҮТ иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

20140113120106

 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч албан хаагчид өнөөдрөөс эхлэн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болсон байна. Тодруулбал, тус эмнэлгийн хамт олон энэ сарын 13-17-ны хооронд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж байгаа аж.

Тус өдөрлөгийн хүрээнд өдөр бүр 10-15 цагийн хооронд эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн үйл ажиллагааны талаар болон хагалгааны үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн, багаж хэрэгслэлийг олон нийтэд нээлттэйгээр дэлгэн үзүүлэх гэнэ. Өнөөдрийн хувьд насан хүрэгчид, хүүхдийн, хавсарсан гэмтлийн тасгийн эмч нар иргэдэд үнэгүй үзлэг хийх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих