Хүн цусны бүлэгээ мэдэж байх нь бат бэх гэр бүл бий болох үндэс юм
Японы эрдэмтэд санал асуулга явуулахдаа хүмүүсийн иргэний байдал, гэр бүлийн амьдралынх нь сайн сайхныг нь огт харгалзаагүй аж. Харин Оросын эрдэмтэд япон эрдэмтний хийсэн туршлагаас хол давсан нэгэн туршилт хийсэн байна. Анагаах ухааны дэд доктор “Биолет” төвийн захирал Сергей Яковлевын гаргасан хүний цусны бүлгийн талаарх мэдээлэл:
1-р бүлгийн цустай хүмүүс удирдах ажилд дуртай, сэтгэл хөдлөмтгий, тавьсан зорилгодоо хүрэхдээ шаргуу. Зорилгодоо хүрэх хамгийн зөв замыг сонгох чадвартай байдаг байна. Харин муу тал нь гэвэл хардамтгай, яаруу сандруу, нэрээ өндөрт өргөхийг хичээдэг.
2-р бүлгийн цустай хүмүүс тэвчээртэй, онцгой мэдрэмжтэй, бусадтай элэгсэг, эмх цэгцтэй, тайван зохицонгуй байх дуртай байдаг. Харин сул тал нь зөрүүд, биеэ барих чадвараар муу байдаг. Энэ бүлгийн хүмүүс хамгийн олон байдаг.
3-р бүлгийн цустай хүмүүс биеэ даасан шинжтэй, байдлыг дагаж амархан хувирдаг, ургуулан бодох сэтгэлгээ сайтай. Гэхдээ бие даах хандлага хэмээс хэтэрсэн байх жишээтэй.
4-р бүлгийн цустай хүмүүс тогтуун зантай, овсгоо самбаа ихтэй. Ийм хүмүүст бусад хүн дуртай, түүнийг хүндэлдэг. Яагаад гэвэл юмны учир оломтгой, бусдад шударга ханддаг байна. Гэхдээ энэ бүлгийн цустай хүмүүс хэтэрхий түс тас байхын дээр чухал шийдвэр гаргахдаа эргэлздэг гэнэ.
Японы эрдэмтэн Пошитаке Номи хэсэг эрдэмтдийг удирдан цусны бүлгийн талаар томоохон хэмжээний туршилт явуулжээ. Үүнд, сая гаруй хүн хамрагдсан байна. Энэхүү судалгааны үр дүнд ямар байсан талаарх мэдээлэл: 1-р бүлгийн цустай эрчүүд таалагдсан хүүхнээ анх хараад л дурладаг, сэтгэлээ маш түргэн илчилдэг. Гэхдээ оргилсон сэтгэл нь амархан буурдаг. Харин эмэгтэйчүүд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, бас маш гомдомтгой байдаг. Тэд аливаад бодитой, чин үнэнээсээ хандах дуртай. Хэт шулуун, шударга ч маш сайн ээж, сайн гэрийн эзэгтэй.
2-р бүлгийн цустай эрчүүд сайн өрхийн тэргүүлэгч байдаг. Ёс суртахуун ярих дуртай байдаг нь бусдад яршигтай санагддаг. Харин эмэгтэйчүүд нь үнэнч, даруухан, буурь суурьтай, тун хянамгай хүмүүс байдаг. Тэд гэр бүлийн аз жаргалыг хамгийн эрхэмд тавидаг. Гэхдээ тэд эр хүний сэтгэл зоригоос ихээхэн хамааралтай байдаг.
3-р бүлгийн цустай эрчүүд эхнэртээ элэгсэг дотно байдаг ч дураараа байх дуртай. Жаахан хүүхэмсэг тул өөр эмэгтэй рүү давхих хандлагатай байдаг. 3-р бүлгийн цустай эмэгтэйчүүд олон ааштай байдаг. Эр нөхөр нь анхаарч халамжлахгүй бол тэвчиж чаддаггүй. Гэнэтхэн хамаг юмаа аваад яваад өгч магадгүй улс.
4-р бүлгийн цустай эрэгтэйчүүд гол төлөв хамаатан саднаараа дамжуулан танилцдаг. Гэвч сонгож авсан эмэгтэйдээ тун болгоомжтой ханддаг. 4-р бүлгийн цустай эмэгтэйчүүд наймаа арилжаанд овсгоотой байх бөгөөд эдийн засгийн тогтвортой байдлыг эрхэмлэдэг зантай. Тэд төсвөө чадварлаг зохиож орон байраа сайн тохижуулна. Гэр бүлийн дотор зөрчил гарч маргалдахад хүрвэл нөхөртөө бууж өгдөггүй. Салж сарнихад хүрвэл хувиа авч байж салдаг.
-Энэ бүхнээс ямар дүгнэлт хийж болох вэ?
– Нэг гэрийн хоёр хүн хоорондоо хэр зэрэг тохирч байгаа эсэхийг дээрх байдлаас харж болно. Үүнд, 3-р бүлгийн цустай эрэгтэй, 2 юмуу 3-р бүлгийн цустай эмэгтэйтэй гэр бүл болбол амархан салдаг юм байна.
-Хоёулаа 1-р бүлгийн цустай бол нэг их жаргалтай байдаггүй.
-Эрэгтэй нь 2-р бүлгийн, эмэгтэй нь 4-р бүлгийн цустай байвал гэр бүл салах нь олонтаа тохиолддог.
Иймд эр эм хоёр амьдрал, хувь заяагаа холбохоос өмнө ямар ч байсан нөгөөгийнхөө цусны бүлгийг мэдэх нь зөв юм.
-Ямар бүлгийн цустай хүнийг хамгийн тачаангуй, хамгийн цочруу гэж болох бол?
– Нэгдүгээр бүлэг л аргагүй нэгдүгээр гэсэн нэрээ хадгална даа. Эрэгтэй ч тэр, эмэгтэй ч тэр. Гэхдээ энэ бүлгийн цустай эмэгтэйчүүд нөхөрт гарсан хойноо биеэ барьж нилээд ухамсартай болж ирнэ.
-Иймэрхүү судалгаа нь гэр бүл салалтыг бууруулахад нэмэр болох уу?
-Цусны бүлгээ мэдэж байх нь бат бэх гэр бүлтэй болох нэг үндэс юм. Япон улсад олон хос цусны бүлгийн талаар шалгалт өгдөг. Шалгалтад ороод давж гарсан хосын 80% нь салдаггүй ажээ. Иймд аль ч улс орон гэр бүлийн товчооны дэргэд цус шинжлэх газар бий болгох хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухаанд ойр бөгөөд хүмүүсийн ирээдүйн гэр бүлд ч ашигтай зүйл болох юм.
URL: