“Өгөөмөр” захын зүүн талын чингэлэгтэй талбайг чөлөөлж Халдвартын замтай холбоно

da_huree_zah_2-middle

Сар шинийг угтаж ,томоохон зах худалдааны төвүүдийн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах, энэ хугацаанд гэр хорооллоос “Нарантуул” худалдааны төврүү нийтийн тээврийн буухай автобус явуулах зэрэг ажлыг нийслэлээс зохион байгуулахаар болжээ.

Мөн зам дагуу байрлалтай худалдааны төвүүд гаднах талбай, автомашины зогсоолд нэмэлт хүн гарган зохицуулалт хийж, түгжрэл саатал үүсгэхгүй байх талаар арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээсэн бол “Нарантуул” худалдааны төвийн зүүн болон зүүн урд хэсэгт нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын талбай шинээр байгуулах, “Өгөөмөр” захын зүүн талд 64 чингэлэг байгаа талбайг чөлөөлж, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалт хийхээр төлөвлөөд байна.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Өгөөмөр захын удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлжээ.

BOLOD.MN


URL:

Сэтгэгдэл бичих