Монгол залуу Туркийн нисэх буудалд амьдарч байна

Туркийн Истанбул хотын нисэх буудалд хэдэн сар амьдарч байгаа монгол залууд туслах хөдөлгөөн олон нийтийн сүлжээгээр өрнөөд байна. Түвдэнбаатар Батгэрэл хэмээх залууд яг л Том Хенксийн “Терминал” кинонд гардаг шиг адал явдал тохиолдоод байгаа аж.

Өнгөрсөн 2013 оны 11 дүгээр сард гэртээ харих тийз авсан Түвдэнбаатар Батгэрэл онгоцноосоо хоцорсноор түүний нисэх буудал дахь амьдрал эхэлжээ. Дахин тийз авах мөнгө байхгүй, гар утсаа гээчихсэн тул хэнтэй ч холбоо барьж чадахгүй болсон тэрбээр бараг гурав дахь сардаа Истанбулын Ататюркийн нэрэмжит  нисэх буудалд амьдарч байна. Тээшин дээрээ унтан, хоног төөрүүлж байгаа тэр хөрөг зурж, гэртээ харих мөнгө олох зорилготой гэнэ. 67e73590643126a8big Одоо фэйсбүүкээр “Түүний Монгол дахь хамаатан садныг олох, харилцаа тогтооход нь туслая” гэсэн уриалга гараад байна.


URL:

Сэтгэгдэл бичих