П.Анужинг заалнаас нэр дэвшүүлж магадгүй
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Удирдах зөвлөлийнхөн хуралдаж шинэ удирдлагаа сонгох талаар хэлэлцжээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын удирдаж байсан холбооны шинэ даргын суудалд одоогоор Ц.Цогзолмаа, Б.Ундармаа нарын нэрс байгаа бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд тэдгээр хоёр эмэгтэйг хоёуланг нь хүлээн зөвшөөрч хурлаар хэлэлцүүлэхээр болоод байгаа.
Харин Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ц.Цогзолмаа, ” Бишрэлт трейд” -ийн захирал Б.Ундармаа нарын араас хүчтэй нэхэж яваа гуравдагч нэр нь, заалнаас нэр дэвшүүлж болзошгүй хөтлөгч П.Анужин болоод байгаа юм байна.
Азтай
эх сурвалж: bolod.mn
URL: