Эр нөхөртөө хардуулахгүйн тулд

Love-Couple-WallpaperУчир утгагүй хардалт байхгүй гэж зарим эрчүүд үздэг “овоо босоогүй бол “… гэдэг үг ч бий. “Нөхөр маань хартай “гэж гомдоллодог эмэгтэйчүүд өөрсдөө буруутай гэж тэд үзэж байна. Эрчүүдэд хардах дараах шалтгаан байдаг аж.

-Ажил дээрээ caaтах
Энэ үг эрчүүдэд тийм ч тааламжтай сонсогддоггүй. Янз бүрийн арга хэмжээ, уулзалт үдэшлэгтэй гэвэл ямар ч биеэ барьдаг эр бухимдаж, хардаж эхэлдэг.

-Тосох хэрэггүй:
Ажлаас оройтож ирж байгаа эхнэр ингэж хэлвэл эрчүүд хэзээ ч баярлахгүй. Ямар нэгэн учир шалтгаан байна гэдэгт тэд эргэлздэггүй.

-Найз бүсгүйтэйгээ уулзах:
Хэрэв ингэж хэлээд нүүрээ будаад гарвал юун түрүүн найз залуугийн дүр нөхөрт чинь бууж ирнэ шүү. Та мянга нотлоод ч нэмэргүй. Эрчүүд өөрсдийн итгэл үнэмшилдээ тууштай улс.

-Тэмдэглэлт үйл явдлыг хамт олны дунд өнгөрөөх:
Баяр ёслол, янз бүрийн арга хэмжээг ажлынхантайгаа тэмдэглэх болдог. Харин нөхөр чинь үүнд тааламжтай хандахгүй. Хамт олонтойгоо баяр тэмдэглэхийг бодвол цаана нь нэг учир байна гэдэгт тэд итгэлтэй байдаг.

-Томилолтоор явах:
Цөөн ч гэсэн эмэгтэй хүнд явах шаардлага гардаг. Энэ хугацаанд нөхрийн чинь нойр хүрэхгүй бизээ. Түүний толгойд салалт, хүүхдийн хувь заяа, та өөр эрд ухаан санаагаа төвлөрүүлж байгаа уран сэтгэмж, ер нь ямар ч хөгийн бодол орж ирж болох юм шүү.

-Арван жилийнхэнтэйгээ уулзах:
Хэзээ ч итгэхгүй. Юу яасан арван жилийнх. Анхны хайр, нууц амрагийн асуудлыг бодитой бий болгодог тайлбар. Хар төрүүлэх эдгээр шалтгааныг зөвхөн хэт хартай холбон бүү ойлгоорой. Дундаж эрчүүдийн хардалт ийм байдгийг судалгаагаар тогтоосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих