Амьдралын давхцал тохиол биднийг гайхашруулдаг

Edgar_Allan_Poe_2Нууцлаг юмс, тооны гайхамшигт хэлхээс, санамсаргүй давхцал тохиол биднийг гайхашруулж алмайруулдаг. Гэтэл хорвоо ертөнц дээр санаандгүй, санамсаргүй зүйл байдаггүй аж. Бүх үйл явдал ямар нэг Дээд Хүчний урьдаас төлөвлөсний дагуу явагддаг тийм ертөнцөд бид амьдарч буй бололтой.

Амьдралыг тоогүйгээр төсөөлшгүй. Эдгээр тоо мушгиран хуйлрах хувь заяаны эргүүлгээр авирч буй хүн төрөлхтөнд тайлагдашгүй, оньсого мэт сонин бэлэг бэлдсээр.

1838 онд Америкийн зохиолч Эдгар По “Артур Годон Пимын адал явдлын тухай тууж” хэмээх зохиолоо туурвижээ. Уг зохиолд задгай далайд хөлөг онгоц сүйрсний дараа дөрвөн хүн завинд сууж амь гардаг. Тэд өлсгөлөнд автаж туйлдан гурав нь нийлж, нэгийгээ алж иддэг байна. Номонд тэр хүний нэрийг Ричард Паркер гэжээ. Энэ бол уран зохиол. Харин бодит амьдрал дээр 1884 онд “Магнонетт ” хөлөг онгоц сүйрэв. Дөрвөн хүн амь гарч, завинд сууж амжлаа. Олон хоног далайгаар тэнэж, өлссөндөө галзуурах шахсан тэд нэгийгээ алж иддэг. Түүнийг Ричард Паркер гэдэг байв.

Өөр нэг жишээ. “Титаник” хөлөг онгоцны ослын талаар сонсоогүй хүн байхгүй биз. Түүнээ олон жилийн өмнө буюу 1898 онд олны танил бус зохиолч Моргон Робертсон “Хоосон” роман “Мэнсфилд” хэвлэлийн газарт хэвлэгджээ. Тухайн үед хэн ч түүний номыг сонорхсонгүй. Романд “Титан” нэртэй хөлөг онгоц дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай /Айзберг/ мөргөлдөж живдэг тухай гардаг. Мөн хөлөг онгоцны тодорхойлолтыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Онгоцны урт 243 м, усан түрц 70000 тонн, хөдөлгүүр нь 50000 морины хүчтэй, хурд 25 зангилаа ба дөрвөн трубтэй, гурван сэнстэй.

Харин түүнээс хойш 14 жилийн дараа бодит “Титаник” анхны аялалдаа гарлаа. Түүний урд 269м, усан түрц 66000 тонн, 55000 морины хүчтэй, цагт 25 зангилаа хурдтай бөгөөд дөрвөн труб, г урван сэнстэй. “Титаник” дөрөвдүгээр сарын хүйтэн шөнө мөсөн уултай мөргөлдөж живэв.

Эдгээр давхцал ухаан санаанд багтамгүй, үнэхээр гайхалтай. Зохиолч ослын бараг бүх нөхцөлийг зөгнөн бичжээ. Номонд ч, амьдрал дээр ч эдгээр онгоцыг “жившгүй” гэж өргөмжилж байв. Тэнд ч, энд ч эмгэнэлт явдлын үед аврах завь хүрэлцсэнгүй. Бодит болон санаанаас зохиосон амьдралд онгоцон дээр 3000 зорчигч байсан. Логик үзлийн үүднээс үүнийг тайлбарлах үнэхээр боломжгүй. Харин одоо бид өөр нэгэн давхцалыг толилуулъя.

Наполеон ба Гитлер

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрүү 129 жил.

Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрүү 129 жил.

Наполеон Вена хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрүү 129 жил.

Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрүү 129 жил.

Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан. Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан. Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн ба Кеннеди

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрүү 100 жил.

Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын Ерөнхийлөгч болжээ. Зөрүү 100 жил.

Хоёул баасан гаригт алуулсан. Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан. Линкольн “Кеннеди” нэртэй театрт алуулсан бол Кеннеди “Линкольн” нэртэй машинд буудуулсан. Линкольн үхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан. Хоёул өмнөд нутгийнх. Хоёул Ардчилсан намынх. Хоёул Еранхийлөгч болохын өмнө сенатор байсан. Линкольнийг алсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ. Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрүү 100 жил. Тэдний нэр англиар 15 үсгээс бүрддэг. John Wilkes Booth ба Lee Harvey Oswald.

Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ. Эндрю Жонсон 1808 онд, Линдон Жонсон 1908 онд төржээ.Зөрүү 100 жил.

Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгүй дэлхийн түүхэнд агуу том хоёр хүн төрнө гэсэн дүгнэлтэд хүрнэ. Гитлер болон Кеннеди, Линкольн болон Наполеон шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд Наполеон, Гитлер нар төрнө. Түүнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгүй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь үргэлжлүүлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдүйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдүйн Наполеоныг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик. Ямар ч гэсэн ийм тогтол анзаарагдахгүй өнгөрөхийн аргагүй.

Эх сурвалж: Цалиг сэтгүүл

URL:

Сэтгэгдэл бичих