Бяцхан зөвлөгөө
Гутлын үдээсний үзүүрийн хатуу бэхэлгээ уначихвал хумсны лак түрхээрэй.
Зүү, битүү зүүг зэврүүлэхгүйн тулд хадгалдаг хайрцганд нь хуурай гурил хийвэл зүгээр. Хэрэв зэвэрсэн байвал эдийн саванд зоочих.
Өвлийн улиралд үслэг юм уу, ноосон зүйлийг хэдэн цаг гадаа тавиад дулаан гэрт оруулбал цагаан эрвээхэйн авгалдай устдаг. Мөн нарны хурц гэрэл ч цагаан эрвээхэйг устгадаг.
Цахилгаан товч бохирдсон юм уу, муу тайлагдаж байвал хуучин шүдний сойзоор цэвэрлээд жаахан вазелин түрх.
Нимгэн эдээр юм оёхдоо дор нь цаас хийгээд оёхыг зөвлөе.
Ноосон цамцанд тогтсон хөлсний толбыг давсны уусмалд чийглэсэн алчуураар арчиж цэвэрлэнэ. Толбо бүрэн арилахгүй бол спиртээр арчих хэрэгтэй.
Торго, ноосон эдлэлд уруулын будгаас тогтсон толбыг цэвэр спиртээр арчиж арилгана.
Хувцсан дээр тос дуссан даруй толбо арилгах бодисгүй бол давсаар болгоомжтой үрэх хэрэгтэй. Толбо бүрэн арилтал давсаа хэд дахин солино.
Нэхмэл хувцсыг мөртэй өлгүүрт өлгөх хэрэггүй, сунаж хэлбэрээ алддаг. Харин гялгар уутанд хийж хадгалсан нь дээр.
Зуны хувцас хар бараан өнгөтэй бол нарны гэрлийн нөлөөгөөр өнгө нь амархан ганддаг.
Угаасан хувцсыг нар салхинд дэлгэн хатаахдаа өнгөн талыг дотогш нь харуулбал гандахгүй сайн талтай.
URL: