Сексийн алтан дүрэм гэж юу вэ?

31267329Өнөө үед сексийн техник нь соёл, ёс суртахууны тодорхой түвшинд хүрчээ. Гэр бүлийн амьдралын болон сэтгэл зүйн туршлагатай хүмүүс сексээс илүүтэй таашаал авдаг байна. Орчин үед гэр бүлийн сэтгэл зүй, соёл, ёс суртахууны хэм хэмжээг сайтар ойлгож байж л хайр дурлалаас таашаал авдаг болсон гэнэ. Секс судлаачид энэ байдлыг анхааран үзээд орчин үеийн амьдрал ахуйд тохирсон сексийн дүрмийг хүртэл зохиожээ. Энэ дүрэм хүний биеийн физиологи дээр үндэслэсэн учир их зөв дүрэм гэнэ. Та юу ч гэсэн уншаад үз. Тэгээд эргэцүүлж сайн бодоорой.
-Зарим гэр бүл хоорондынхоо маргааныг эр эмийн ажил хийснээр дуусгадаг. Энэ нь буруу зуршил юм.
-Орондоо орохоосоо өмнө хэрэлдэж маргалдчихаад дараа нь орондоо ороод эр эмийн ажил хийх нь ч бас буруу.
-Хэрүүл маргаантай, таагүй уур амьсгалтай үедээ хурьцлын ажил хийх нь бие организмд таагүй нөлөө үзүүлнэ.
-Маргалдаж маргалдчихаад эцэст нь секс хийснээр эвлэрэх гэж бүү хичээ. Энэ бол эвлэрэл биш.
-Хэрэв өдөр болгон сексдэх хүсэлгүй бол өөрийгөө албадах хэрэггүй.
-Хүний бие махбодийн хангалттай нөхөн сэргэх хугацаа гэж байдаг. Үүнийг хүлээх хэрэгтэй. Энэ хугацаа нь ойролцоогоор 48 цаг байдаг.
-Хэрэв сексийг байнга хэтрүүлвэл дур хүсэл буурдаг муу талтай.
-Секс нь байдаг л нэг жирийн үзэгдэл биш харин ямар нэгэн сонин, содон зүйл байх ёстойг бүү март.
-Өдөр нь хувцсаа угаана, үдэш хоолоо хийнэ, орой зурагтаа үзнэ, шөнө эр эмийн ажил хийнэ гэх мэтээр тооцоолж огт болохгүй.
-Хосууд гэртээ секс хийх үедээ асаадаг чийдэн ч юмуу өөр ямар нэгэн нууцлаг, онцлог орчин бүрдүүлдэг эд зүйлтэй байх хэрэгтэй.
-Цадталаа хоол идсэний дараа сексдэхээс аль болох зайлсхий.
-Сексийн үед биеийн тодорхой хэсгүүд рүү цус юүлэгддэг. Гэтэл хоол идсэний дараа секс хийвэл бүтэлгүй явдал болох магадлалтайг анхаарна уу.


URL:

Сэтгэгдэл бичих