Өөрийгөө оношлох сорил
Энэхүү текст нь таныг нүдний хуурайшилттай эсэхийг тодорхойлоход тусална.
1. Таны нүд тавгүйтэж дараах шинж тэмдэг илэрдэг үү?
Улайх
Хуурайших
Загатнах
Зовхи хүндрэх
Зовхины ирмэг үрэвсэх
Нүд торох
Тийм, Үгүй
2. Дээрх шинж тэмдэг сүүлийн үед ихэсч байна уу?
Тийм, Үгүй
3. Та удаан хугацаагаар компьютер дээр ажилладаг уу?
Тийм, Үгүй
4. Таны нүд тамхины утаатай орчин, агааржуулагчтай орчинд мэдрэмтгий байдаг уу?
Тийм, Үгүй
5. Дараах эмнүүдээс та тогтмол хэрэглэдэг үү?
Нойрны эм
Шээс хөөх
Харшлын
Тайвшруулах
Жирэмслэлтээс хамгаалах
Даралт бууруулах эм
Тийм, Үгүй
6. Та чихрийн шижин, салстын хуурайшилт, эсвэл бамбай булчирхайн эмгэгтэй юу? Тийм, Үгүй
Сорилын хариу
Хэрэв та 2-оос цөөн “тийм” гэж хариулсан бол баяр хүргэе. Танд нүдний хуурайшилт үгүй аж.
Харин 2 удаа “тийм” гэж хариулсан бол нүдний эмчид заавал үзүүлээрэй.
Хэрэв 2-оос дээш “тийм” гэж хариулсан бол нүдний эмчид яаралтай хандаж оношлогоо, эмчилгээ хийлгээрэй.
URL: