“Макс Өргөө” буруугүй гэж хоёр хүнийг барьж өгчээ
Мөрдөн байцаалтаар тоогтоогдож байгаа нөхцөл байдлаар уг барилгын гадна болон нүүрэн талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжин өргүүрийг 17 давхарын дээврээс тогсоосон 7 метрийн урттай сум төмөр машины дээрээс унаж машины кабиныг цөмлөн жолоочын амь насыг хохироожээ.Барилгын гадна талд засвар хийхэд зориулж суурилуулсан дүүжин өргүүр дээр тухайн үед Мээж класс ХХК-ийн туслах ажилтан Ц, Т , О нар ажиллаж байж.
Дүүжинт өргүүр дээр цонхны 41 ширхэг рам ачаад дээшээ өгсөх үед өргөгчийн баруун талын хэсэг хазайж, сум төмөр унасан болохыг хэргийн газар үзлэг, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байна. Дээрх осолтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан компанийн эрх бүхий хоёр хүнийг баривчлан саатуулсан байна. Тодруулбал, “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, тус компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-т заасан үндэслэлээр сэжигтнээр татаж, баривчилжээ.
URL: