Үхлийн даллагатай газрын чөтгөрийг хөөе

527-1389324524osol8“Тэнгис” кино театрын ойр хавьд чөтгөр шүглэжээ. Жил дараалан барилга дээрээс төмөр унаж хүний аминд хүрлээ. Уг нь манай улс чинь хүчтэй сайн бөө нартайгаас гадна сайн ч лам нартай. Тэд нараараа сайн засал хийлгэж энэ хавьд шүглэсэн чөтгөр шулмыг хөөхгүй бол болохгүй болжээ.
Хэрвээ нэн даруй ийм арга хэмжээ авахгүй бол энэ хавийн чөтгөр олон хүний амийг авч мэдэх нь. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын “Зөн билгийн тулаан” шоуны зургаа дахь улирлын шилдэг оролцогч Влад Кадони байнга осол гардаг Налайхын замын чөтгөрийг өөрийн цусаа өргөж байж хөөсөн.
Зөн билэгчийн хэлснээр тэр газар цусанд “дуртай” байнга цус нэхэж байдаг чөтгөр байдаг, тийм ч учраас өөрийн гарыг зүсч, мөн ямар нэгэн амьтнаар тахил өргөх хэрэгтэй байсан тул тахиагаар өргөл өргөсөн хэмээн тайлбарлаж байсан. Үнэхээр ч түүнээс хойш тэр зам дээр осол гараагүй гэдэг.
Үүний нэгэн адил “Тэнгис”-ийн ойр хавьд баригдаж буй барилгуудаас төмөр шидэгч чөтгөрүүдийг хөөх хэрэгтэй. Уг нь тэр хавьд сүм хийд олон байдаг. Зүүн талдаа л байхгүй. Харин нөгөө гурван талдаа хийдтэй. Лам хуврагууд минь ч гэсэн энэ бүхэнд анхаарлаа хандуулан хүн ардаа хамгаалж чөтгөр шулмасыг хөөцгөөе.
Хүнээр тахил өргөж байсанд орвол тахиагаар тахил өргөөд чөтгөрүүдийг явуулъя. Манай улсад чинь номтой сайн лам нарын хойд дүр олноор төрж байгаа. Өнгөрсөн жил л гэхэд Говийн ноён хутагт Данзанравжаагийн есдүгээр дүр тодорлоо шүү дээ.
Тэд нарыгаа ч гэсэн урьж авчран зөвлөгөө авч, үхлийн даллагатай газрыг хаалгаж, чөтгөр шуламыг хөөх цаг болжээ. Одоо л Монголд байгаа олон бөө, лам хуврагийн хэрэг гарах нь.
Г.Хишигсүрэн
Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин

URL:

Сэтгэгдэл бичих