Заазууран барилгынхан “цавччих” юмаа
Авилгын хэргээр дуудагдсан “Чоно” группын босс Энхболдсодоны эзэмшилд байдаг “Blue Sky” цамхаг Улаанбаатарын зүрхэн тушаа оршдог болохоороо ч тэр гэхүү хэлсэн хэлээгүй өндөр зэрэглэлийнх гэгддэг. Харин зэрэглэл тогтоогоод юм байхгүй “зэсэрсэн” хулгайчид орогнодог газар гээд хэлчихэд алдсан юмаа олохгүй арван тамд унаж суугаа хүн дуу нэгтэй дэмжих байх.
Энэ жилийн дуулиант арга хэмжээнүүд бараг л Blue Sky-д болж өндөрлөсөн. Харин баярын арга хэмжээ, бүжиг наргиан гээд бүтэн жилийнхээ стрессийг “Blue Sky”-ийн өргөн танхимд гарган баяраа тэмдэглэж суусан хүмүүсийн дунд үнэтэй гар утас, эд хөрөнгөө алдсан тохиолдол нэг биш удаа гарчээ.
Энэ нь хувцас солих өрөөний ойр орчимд камер байршуулаагүй, камергүй ч гэсэн өрөөг сахиж зогсоо хамгаалагч нарын хариуцлагагүй байдлаас үүдсэн бололтой. Мэдээж, хувцас солих өрөөн дотор камер байрлуулах нь зүйд нийцэхгүй ч хонгилдоо камер байрлуулах ч юм уу, зочдын хувцас сольдог өрөөнд хяналтын ажилтан томилох зэргээр ажиллах ёстойг гэж хохирсон үйлчлүүлэгч нар гомдоллож байгаа юм.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: