80,90-ээд оныхонд дурсамж болсон NANA гурван ёсийн хүйтнийг сонсоод ихэд цочирджээ
“LONELY” , Remember the Time”, “Too Much” Heaven зэрэг дуугаараа 80,90-ээд оныхон жинхэнэ хит болж чадсан Бүгд Найрамдах Гана Улсын реппер Нана Азид хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлж байгаа тухай сайхан сураг сонсогдоод байгаа билээ.
Нана буюу Нана Квамэ Аброква (Nana Kwame Abrokwa/ дэлхийн нэр хүндтэй продюсер, “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч бөгөөд 1990-оныг байлдан дагуулагч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хамгийн амжилттай дуучин, ая зохиогч, продюсер, дижи, евро-рэпчин юм.
Түүний рекордс нь “Radio NRJ” болон “A&R Universal Music Hamburg”, “EMI Music Publishing Germany” зэрэг шоу бизнесийн нэр хүнд бүхий компаниудтай амжилттай хамтран ажилласаар байгаа бөгөөд тэрээр 2014 оны Азийн улс орнуудаар аялан тоглолтоо хийхээр олон олон фэнүүдээ баярлуулсан юм.
Хэдийгээр төв Азийн цээж Монгол орноос аялан тоглолтоо эхлүүлэхээр болсон тухай мэдээлж байсан боловч бид эрт баярлах хэрэггүй бололтой. Учир нь тэрээр идэр есийн жавар тачигнаж байгаа Монгол орны -30 хэмийн хүйтнийг сонсоод ихэд цочирдсон гэнэ шүү.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: