Эвгүй үнэрийг арилгах хялбар аргууд

Гэр орон сууцанд элдэв эвгүй үнэр амархан бий болдог. Түүнийг арилгах хэдэн жижиг арга бий.
- Өрөөнөөс тамхины үнэрийг арилгахын тулд цонхоо онгойлгож, хоёр гурван нүүр гарын алчуурыг усанд норгоод өрөөний өнцөг буланд тавь. Энэ үнэрийг үнэрийг нойтон даавуу өөртөө шингээдэг байна.

- Ховор хэрэглэдэг шаазан саванд эвгүй үнэр шингэсэн бол түүнийг сайн угааж, хуурай болтол нь арчаад, ёроолд нь нэг ёотон тавь. Халуун савны эвгүй үнэрийг арилгахын тулд түүнийг цууны хүчилтэй усаар зайл.

- Гал тогооны крантны тосгуураас эвгүй үнэр гарч байвал 7 хоногт нэг удаа кальцтай сод шингээсэн буцлам халуун усаар усны хоолойг нь цэвэрлэж бай. Нэг литр усанд хоолны халбагаар хоёр сод хийнэ.

- Гал тогоонд эвгүй үнэр гарч эхэлвэл хайруулын тавган дээр бага зэрэг цууны хүчил асгаад түүнийг уурштал нь гал дээр тавих хэрэгтэй, эсвэл нимбэгний хуурай хальсыг ч шатааж болно.


URL:

Сэтгэгдэл бичих