“Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр авахаар болов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Оюутолгой” компаниас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авах талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар “Оюутолгой” компанийн төлбөл зохих татвар ногдуулалтаас суутган урьдчилгаа төлбөрөөс тухай бүрт нь хасалт хийж байхаар шийдвэрлэжээ.

Энэхүү гэрээг яаралтай байгуулахыг Сангийн сайдад даалгасан бөгөөд урьдчилгаа төлбөрийн гурав дахь хэсэг болох 100 сая ам.долларыг ирэх зургадугаар сарын 30-ны дотор авахаар хөрөнгө оруулагчидтай тохиролцчихоод байгаа.

Гэрээний дагуу нийт 150 сая ам.долларын урьдчилгаа төлбөрт 1.59 хувийн хүү төлөх бөгөөд төлбөрийг хүүгийн хамт хөрөнгө оруулагчийн татварын өрөөс суутгаж барагдуулахаар төлөвлөжээ.


URL:

Сэтгэгдэл бичих