Бидний өвөг гоц ухаантнууд байсан уу
Өнөөгийн эрдэмтдийг төөрч будлиулан, хооронд нь мэтгэлцүүлдэг гайхалтай хирнээ нууцлаг олдвор олон олджээ. Археологийн тэдгээр үнэт олдворыг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрвөл хүн төрөлхтний түүх бүхлээрээ өөрчлөгдөх юм.
Газрын хөрсөнд олон мянган жил хадгалагдсан нь эргэлзээгүй ч цаг хугацааны хувьд баталгаагүй, басхүү үсрэнгүй хөгжлийг илтгэх олдвор, эд өлгийн зүйлийг чухам хэн урласан юм бол. Гайхал төрүүлсэн олдворын зарим нь хуурамч буюу өнөө цагийнх байснаас судлаачид олдворуудад үл итгэх байдлаар ханддаг болжээ.
Олонх улс орон үнэт олдвороо нийтэд дэлгэхээс татгалздаг нь ч бас үүнтэй холбоотой ажээ. Гэвч энэ нь тэдгээр олдвор бодит эсэхийг олон улсын эрдэмтэн судлаачдад дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх боломж олгодоггүй. Хэрвээ эрдэмтэд олдвор бүрийг дуу нэгтэй баталбал хүн төрөлхтний өвөг дээдэс суу билэгтнүүд болж таарна.
Э.Төгсөө
URL: