МИАТ компанийн захирал Ц.Орхон гуравхан сарын дотор сая гаруй доллар завшсан
МИАТ компанийн үе үеийн захирлууд болох Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ нар Япон руу таван сая доллар зувчуулж ашигласан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэд агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг жил алгасахгүй хийж, зорчигчдын амь насыг хуурамчаар даатгах ажилд гаршсан бөгөөд сүүлийн хэдхэн жилд онгоц авахаар хэмжээний их мөнгийг “идчихсэн” гэдэг. Дайны эрсдлийн гэх хүний чих сортолзуулам сонин нэр, тодотголтой даатгалыг 2008 оноос эхлэн Японы компанитай хийж байгаа нэрээр эрхэм захирлуудын улс дамнуулан луйвардсан мөнгө тоймоо алджээ.
МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ болон өдгөөгийн захирал Ц.Орхон нарын хуурамч гэрээгээр “идсэн” таван сая долларын эрүүгийн хэргийг УМБГ шалгаж байгаа. Таван сая доллар буюу долоон тэрбум орчим төгрөг залилж зувчуулсан энэ хэрэг өндөр авч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн Р.Буд нар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. Гэвч МИАТ-ийн олон тэрбумыг залгисан луйварчдын талаар Засгийн газраас өгсөн тайлбарт тэд сэтгэл дундуур байна. Булавч бултайхын үлгэр энэ хэрэг дээр жинхэнэ утгаараа харагдаж эхэлжээ. Төрийн өмчийн хорооныхон эл хэргийн мөрөөр Япон руу явж тэдний зувчуулсан мөнгийг баримт нотолгоотойгоор баталгаажуулаад ирсэн байна. Ингэхдээ захирлуудын завшсан мөнгө таван сая доллараар зогсохгүй, 6.9 сая “ногоон” хүрч нэмэгдэж буй нь тэднийг мэл гайхуулж цэл хөхрүүлжээ. Японы “BEST WEALTH AVIATION INSURANCE” групп гэсэн сүржин нэртэй ч бараг үйл ажиллагаа явуулдаггүй жижгийн жижиг нэг компани руу ийм их хэмжээний мөнгө шилжүүлж МИАТ-ийн халаасыг суйлсан нь данс тооцоогоор илэрсэн гэнэ. 6.9 сая долларыг яг өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 8.6 тэрбум гаруй болж байгаа юм. Хэрэгт холбоотой гурван захирлаас хамгийн хашир хийгээд муу санаатай нь Ц.Орхон.Түүний даатгалын төлбөр хэмээн мөнгө шилжүүлсэн гэрээ гэж энэ байгууллагын хаяг байтугай гэрээ байгуулсан өдөр, сар ч үгүй цаас хавтаст хэрэгт нь байгаа. Ийм гэрээгээр өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд 511 мянган доллар, есдүгээр сарын 17-нд 289 мянга, арваннэгдүгээр сарын 29-нд 135 мянган доллар шилжүүлжээ. Ердөө гуравхан сарын дотор нийт сая гаруй долларыг Япон руу дайны эрсдлийн даатгал нэрээр гаргасан байх юм. Түүний эл үйлдлийн тухай мэдээлэл авсан Эрүүгийн цагдаагийнхан МИАТ компанид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэнэтийн шалгалт оруулж, эрүүгийн хэрэг үүсгэснээр мөнгө шилжүүлж завшдаг хэрэг зогссон аж. Гэтэл Ц.Орхон захирал өөрийгөө уг гэрээг хүчингүй болгосон гавьяатан мэтээр тайлбарлаж суудаг гэнэ. МИАТ-ийн түүхэнд байгаагүй шуналтай, хариуцлагагүй, боловсон хулгайч нарын учруулсан хохирлыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар үл мэдэгчээр хаацайлж буй нь түүнийг тэдний хамтрагч биш байгаа даа гэсэн хардлагыг бусдад төрүүлээд амжжээ. Тэрбээр уг хэргийн талаар сөхөх тун дургүй бөгөөд ийм хэрэг болсныг мэдэхгүй хэмээн мэлзэх нь тун ч ойлгомжгүй.
Үүнтэй зэрэгцээд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа их хэмжээний мөнгөний энэ хэргийг дарагдуулах сонирхол нэр бүхий улс төрчдөөс илэрч, дарамт шахалт үзүүлээд эхэлсэн сураг ч байна. Ц.Орхон ч зүгээр суугаагүй. Мэдээлэл алдагдсанд буруутган орлогч нараа, зарим хэлтсийн даргаа халсан давалгаанд жирийн мэргэжилтэн ч өртөөд буй юм. Халагдсан тэргүүн дэд захирлынх нь суудалд ирсэн Ц.Батыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан, одоо Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж буй ЦМИАТ компанийн үе үеийн захирлууд болох Ц.Орхон, Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ нар Япон руу таван сая доллар зувчуулж ашигласан талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэд агаарын хөлгийн иж бүрэн даатгалыг жил алгасахгүй хийж, зорчигчдын амь насыг хуурамчаар даатгах ажилд гаршсан бөгөөд сүүлийн хэдхэн жилд онгоц авахаар хэмжээний их мөнгийг “идчихсэн” гэдэг. Дайны эрсдлийн гэх хүний чих сортолзуулам сонин нэр, тодотголтой даатгалыг 2008 оноос эхлэн Японы компанитай хийж байгаа нэрээр эрхэм захирлуудын улс дамнуулан луйвардсан мөнгө тоймоо алджээ. МИАТ компанийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ болон өдгөөгийн захирал Ц.Орхон нарын хуурамч гэрээгээр “идсэн” таван сая долларын эрүүгийн хэргийг УМБГ шалгаж байгаа. Таван сая доллар буюу долоон тэрбум орчим төгрөг залилж зувчуулсан энэ хэрэг өндөр авч, УИХ-ын дэд дарга Г.Батхүү, гишүүн Р.Буд нар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм. Гэвч МИАТ-ийн олон тэрбумыг залгисан луйварчдын талаар Засгийн газраас өгсөн тайлбарт тэд сэтгэл дундуур байна. Булавч бултайхын үлгэр энэ хэрэг дээр жинхэнэ утгаараа харагдаж эхэлжээ. Төрийн өмчийн хорооныхон эл хэргийн мөрөөр Япон руу явж тэдний зувчуулсан мөнгийг баримт нотолгоотойгоор баталгаажуулаад ирсэн байна. Ингэхдээ захирлуудын завшсан мөнгө таван сая доллараар зогсохгүй, 6.9 сая “ногоон” хүрч нэмэгдэж буй нь тэднийг мэл гайхуулж цэл хөхрүүлжээ. Японы “BEST WEALTH AVIATION INSURANCE” групп гэсэн сүржин нэртэй ч бараг үйл ажиллагаа явуулдаггүй жижгийн жижиг нэг компани руу ийм их хэмжээний мөнгө шилжүүлж МИАТ-ийн халаасыг суйлсан нь данс тооцоогоор илэрсэн гэнэ. 6.9 сая долларыг яг өнөөдрийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 8.6 тэрбум гаруй болж байгаа юм. Хэрэгт холбоотой гурван захирлаас хамгийн хашир хийгээд муу санаатай нь Ц.Орхон.Түүний даатгалын төлбөр хэмээн мөнгө шилжүүлсэн гэрээ гэж энэ байгууллагын хаяг байтугай гэрээ байгуулсан өдөр, сар ч үгүй цаас хавтаст хэрэгт нь байгаа. Ийм гэрээгээр өнгөрсөн оны долдугаар сарын 16-нд 511 мянган доллар, есдүгээр сарын 17-нд 289 мянга, арваннэгдүгээр сарын 29-нд 135 мянган доллар шилжүүлжээ. Ердөө гуравхан сарын дотор нийт сая гаруй долларыг Япон руу дайны эрсдлийн даатгал нэрээр гаргасан байх юм. Түүний эл үйлдлийн тухай мэдээлэл авсан Эрүүгийн цагдаагийнхан МИАТ компанид өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэнэтийн шалгалт оруулж, эрүүгийн хэрэг үүсгэснээр мөнгө шилжүүлж завшдаг хэрэг зогссон аж. Гэтэл Ц.Орхон захирал өөрийгөө уг гэрээг хүчингүй болгосон гавьяатан мэтээр тайлбарлаж суудаг гэнэ. МИАТ-ийн түүхэнд байгаагүй шуналтай, хариуцлагагүй, боловсон хулгайч нарын учруулсан хохирлыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар үл мэдэгчээр хаацайлж буй нь түүнийг тэдний хамтрагч биш байгаа даа гэсэн хардлагыг бусдад төрүүлээд амжжээ.
Тэрбээр уг хэргийн талаар сөхөх тун дургүй бөгөөд ийм хэрэг болсныг мэдэхгүй хэмээн мэлзэх нь тун ч ойлгомжгүй. Үүнтэй зэрэгцээд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа их хэмжээний мөнгөний энэ хэргийг дарагдуулах сонирхол нэр бүхий улс төрчдөөс илэрч, дарамт шахалт үзүүлээд эхэлсэн сураг ч байна. Ц.Орхон ч зүгээр суугаагүй. Мэдээлэл алдагдсанд буруутган орлогч нараа, зарим хэлтсийн даргаа халсан давалгаанд жирийн мэргэжилтэн ч өртөөд буй юм. Халагдсан тэргүүн дэд захирлынх нь суудалд ирсэн Ц.Батыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан, одоо Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллаж буй Ц.Оюунгэрэлийн төрсөн дүү гэж байна. Цагаандаа гарсан Ц.Орхон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын нэрийг барин ажилчдаа хоолноос нь салгаад эхэлжээ. Тэрбээр одоо ашиглаж буй “Аэробус”-ыг хэвээр нь байлгая, Хятадаас өндөр үнэтэй онгоц түрээсээр авах шаардлагагүй гэж санал гаргасан ажилтнуудаа халж, сайд тэг гэсэн юм, Төлөөлөн удирдах зөвлөл үүрэг өгсөн гэх мэтээр мэдэгдэж суудаг болсон нь эл томилгоотой нь хрлбоотой ч байж мэдэх юм. Захирлын лүндэнгээр ажлаас халагдсан хүний тоо арав гарч, Ц.Орхон ч хууль бус шийдвэрийнхээ хариуд мөн тооны нэхэмжлэл шүүхээс хүлээж аваад байгаа сурагтай. Эх сурвалж: Өдрийн шуудан сонинОюунгэрэлийн төрсөн дүү гэж байна. Цагаандаа гарсан Ц.Орхон Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгын нэрийг барин ажилчдаа хоолноос нь салгаад эхэлжээ. Тэрбээр одоо ашиглаж буй “Аэробус”-ыг хэвээр нь байлгая, Хятадаас өндөр үнэтэй онгоц түрээсээр авах шаардлагагүй гэж санал гаргасан ажилтнуудаа халж, сайд тэг гэсэн юм, Төлөөлөн удирдах зөвлөл үүрэг өгсөн гэх мэтээр мэдэгдэж суудаг болсон нь эл томилгоотой нь хрлбоотой ч байж мэдэх юм. Захирлын лүндэнгээр ажлаас халагдсан хүний тоо арав гарч, Ц.Орхон ч хууль бус шийдвэрийнхээ хариуд мөн тооны нэхэмжлэл шүүхээс хүлээж аваад байгаа сурагтай. Эх сурвалж: Өдрийн шуудан сонин
URL: