УЛСДАА ГАНЦ ЭХ НЯЛХСЫН ТӨВИЙН ГАЗРЫГ ДЭЭРЭМДЖЭЭ
Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хашаан доторх 2800 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглуулах зөвшөөрлийг “Эй Ди трейд” ХХК-д 2002 оны арванхоёрдугаар сард Баянгол дүүргийн тухайн үеийн Засаг дарга олгосон нь өдгөө хэрүүлийн алим болжээ. ЭНЭШТ-ийн ажилтнууд хашаандаа үлдсэн зурвасхан газраа авч үлдэх гэж өн гөрсөн амралтын өдрүүдэд барилгын нэгэн компанийнхантай нэлээд ширүүхэн үзэлцжээ. Хамт олноороо жагсаж, дуу хоолойгоо нэгтгэн, газраа чөлөөлүүлэхийг хүссэн тэдний шаардлага бэлтэй хүмүүст тийм ч аймаар санагдсангүй бололтой. Учир нь тэд барихаар зэхэж байсан хашаа, шонгийн модоо “дахиж ирж үргэлжлүүлнэ ээ” гэсэн аятай үлдээгээд явжээ. Энэ тэмцэл зургаан жилийн өмнө эхэл жээ. Тухайн үед ЭНЭШТ-ийн ажилт нууд мэргэжлийн хяналтын байгуул лагад хандсан байна. “Эй Ди трейд” компаниас гадна иргэн Ц.Түвшинбаяр энэхүү газрыг өмчлөх сонирхолтой байгаа аж.
2005 оны арванхоёрдугаар сарын 13-нд МХЕГ-ын Байгаль орчны хяналтын хэлтсийн байцаагч Я.Жамъян “2002 оны 190 тоот захирамжаар “Эй Ди трейд” компанид олгосон газрын байршил нь ЭНЭШТ-ийн зүүн талд бөгөөд газрын гэрээ, төлбөр хийсэн байдал, нэгж талбарыг харуулсан тодорхой тойм зураггүй, зааг нь тодорхой бус. Түүнчлэн Газрын тухай хуулийн 31.3, 60.1.1, 60.1.2 дахь заалтыг зөрчсөн байна. Нийслэлийн Засаг даргын газар олгох захирамж Газрын тухай хуулийн 20.2.5 дахь заалтыг зөрчжээ“ гэсэн дүгнэлт гаргасан аж. Маргаан үргэлжилсээр шүүх цагдаад тулсан ч 2007 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн байх юм. Өмнөх даргын байгуулсан эвлэрлийн гэрээнээс болж ту хайн үед маргаан ший дэгдэлгүй үлдэж, одоо дахин сөхөгдөж байгаа нь энэ.
ЭНЭШТ-ийн Санхүү, аж ахуй эрхэлсэн захирал Ц.Моломжамц “Нүд улаан мөнгө цагаан гэдэг л болоод байна. Анх чихрийн шижин өвчнийг оношилж, эмч лэх эмнэлэг байгуулах нэрээр зөв шөөрөл авсан гэсэн. Мэдээж энэ чиг лэлээр дагнан үйл ажиллагаа явуу лахгүй, биз несийн өөр зорилго бай гаа нь тодорхой. Улсын хэмжээнд үйл чилдэг, эх хүүх дийг эмчилдэг цор ганц эмнэлэг хувийн хэвшлийнхэнд шахагдаж байна. Эмнэлгийн үйлчилгээг хэвийн явуулах, гадна орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм алдагдахад хүрлээ. Бид ний тэмцэл нөлөө бүхий олон хүний эсэр гүүцэлтэй тулгарч байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн амарч, салхилах ганц үлдсэн талбайгаа алдмааргүй байна. Нийслэлийн удирд лагуудтай уулзах хүсэлт тавьсан. Эрх биш нааштай хариу өгнө гэдэгт итгэж байгаа” гэсэн юм.
ЭНЭШТ-ийн харуулаас уг талбайд хашаа хатгах мод хэзээ авчирсныг асуу лаа. “Өнгөрсөн долоо хоногт, шө- нө авчирсан. Манай хамт олныг эсэрг үүцэхэд ухаж байсан газраа орхи сон ч модоо авалгүй явсан. Ганц энэ хэсэг газар ч биш манай арын талбайд санаархсан хүмүүс эрс ихэссэн. Байсхийгээд л метр барьсан улс ирдэг. Юун хүмүүс вэ гэхээр оюутнууд судалгаа хийж байна гэж хэлдэг юм” гэсэн нь уншигчдад нэгийг бодогдуулах биз. Үр хүүхдээ эрүүл саруул, эсэн мэнд тор ниулахыг хүссэн олон эцэг, эх энэ төвд ханддаг. Сүүлийн үед тохи той сайхан хувийн эмнэлэг шил шилээ даран байгуулагдаж байгаа ч энэ төвийн ачааллыг багасгаж чадаагүй. Учир нь тус төв үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийдэг, хөдөө орон нутгаас ирсэн хүнд өвчтэй хүүхэд, эмгэгтэй жирэмсэн эхчүүдийг хүлээн авдаг учраас хувийн эмнэлгүүдээс илүү олон үйлчлүүлэгчтэй, ачаалалтай ажилладаг. Хувийн компанийн барилга ба рих гэж буй дээрх талбайд хүүхдээ салхилуулж суугаа ээжтэй таарлаа. Тэрбээр “Энэ талбайд барилга барьчихвал бид хүүхдээ үзүүлэх гэж төөрдөг байшинд явж байгаа аятай баахан барилга дун дуур сүлжин явах нь. Эм нэлгийн ар тал барилгаар дүүрс нийг хүмүүс мэдэж байгаа. Миний хүү цус ны өвчтэй. Энэ эмнэлгийн эмч нарын байнгын хяналтад байж, гурван сар ту тамд хэвтэн эмчлүүлдэг.
Дандаа өрөөн дөө бүгээд байх уу, хүүхдээ салхилуулах гээд хотын төвийн түгжрэлд хаа хүртэл тэвэрч явах ёстой вэ гэдгийг газар олгосон эрхмүүд бодсон болов уу. Би эсэргүүцэж байна” гэлээ. Ядарсан, шаналсан эх хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилдэг улсын ганц төвийг эрх мэдэлтнүүд шоовдорлож, газрыг нь зарж, мөнгийг нь халаасалсаар ирсэн. Одоо үлдсэн алга дарам газрыг нь булаахаар улайрч байна. Г.Мөнхбаяр дарга аа, өмнөх Засаг дарга нарын бал гийг залруулж, Монголын эх, хүүхд үүдийн эмнэлгийг авраач. Өвчиндөө шаналж яваа эх хүүхдүүдэд агаарт гарах боломж үлдээгээч.
URL: