Нийтийн тээвэр үнээ нэмж 500-800 болгох санал тавьлаа
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын зүгээс зорчих тасалбарын үнийг нэмэх асуудлыг хотын удирдлагуудад тавьжээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагууд болон том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өчигдөр нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригтой уулзсан байна. Автобус компаниудын хувьд нийтийн тээврийн зорчих тасалбарыг 500-800 төгрөгийн үнэтэй болгох санал тавьж байгаа аж. Тэд үнээ нэмэх болсон шалтгаанаа дизель түлшний үнийг нэмсэнтэй холбон тайлбарлаж байгаа гэнэ. Харин хотын удирдлагууд зорчих тасалбарын үнийг 340-400 төгрөг байхад боломжтой гэж үзжээ. Гэхдээ тэдний уулзалтын эцсийн шийдвэр гараагүй байна. Одоогийн байдлаар нийслэл хот 5000 тонн дизель түлшний нөөцтэй бөгөөд энэ нь нийтийн тээврийн компаниудыг долоо хоногийн нөөц аж.
URL: