УИХ-ын баталсан хуулийн цоорхойгоор авлига урссаар л…
Монгол Улсад авлига байна гэж vзээд Авлигатай тэмцэх газрыг байгуулав. Дєрвєн жилийн нvvр vзэж буй тус
байгууллагын удирдлагуудыг шvvх давж заалдах шатны хурал єчигдєр болсон.Анхан шатны шvvхээс тус газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсvрэн, Гvйцэтгэх албаны дарга Є.Алтангадас нарыг гэм буруутай хэмээн яллаж ганц худагт хориод cap хагасын хугацаа єнгєрєєд буй. Гэм буруутай нь нотлогдож шvvхээс яллуулаад явсан Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг албан тушаалаас нь тvдгэлзvvлсэнгvй. Харин ард нь Авлигатай тэмцэх газар хариуцсан эзэнгvй, дарга нар нь давж заалдах шатны шvvхийн товыг хvлээсээр эдvгээг хvргэв. Vvнээс хойш хэр хугацаанд эзэнгvй явах нь тодорхойгvй. Харин Монгол Улсад авлигатай тэмцэх ажил хийгдээд ч байгаа юм шиг, vгvй ч юм шиг байх тєлєв vргэлжлэх нь тодорхой байна. Авлигатай тэмцэх газрын удирдлагыг Ерєнхийлєгч санал болгож, УИХ томилдог хуультай. Томилохоос гадна тvдгэлзvvлэх эрх нь ч УИХ-д бий. Харин Авлигын эсрэг хуульд АТГ-ын дарга, дэд дарга нь єєрєє хvсэлт гаргасан, биеийн эрvvл мэндийн байдлаас vvрэгт ажлаа гvйцэтгэх боломжгvй болсон, бvрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд vvрэгт ажлаас нь чєлєєлєхєєр хуульчилсан.
Мєн хуулийн 22.2-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож, шvvхийн шийтгэх тогтоол хvчин тєгєлдєр болсон бол энэ єдрєєс эхлэн тvvнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэсэн заалт бий. Гагцхvv энэ л заалтын улмаас АТГ “толгойгvй” байсаар байх нь. Улсын ерєнхий прокурорын зvгээс єнгєрєгч хаврын чуулганы хуралдаанд АТГ-ын дарга нарыг огцруулах эсэх асуудлыг єргєн барьсан билээ. Гэтэл хуулийн хугацаанд нь бvv хэл, хоёр чуулган дамнуулсан. Ингэхдээ Ч.Сангарагчаа нарыг огцруулах эсэх асуудлаар Хууль зvйн байнгын хороогоор хоёр удаа хаалттай хэлэлцэж, нууц санал хураалт явуулж байв. Нууц санал хураалт нь хууль зєрчсєн, зєрчєєгvй гэх маргааныг дагуулсан хэдий ч “АТГ-ын удирдлагуудыг албан тушаалаас нь тvдгэлзvvлэх шаардлагагvй” гэсэн шийдвэр гарсан билээ.
Vнэндээ бол энэхvv шийдвэр Ардын намын Удирдах зєвлєлєєс єгсєн чиглэлийг Хууль зvйн байнгын хороонд харьяалагддаг тус намын 11 гишvvн хэрэгжvvлсэн явдал гэж тухайн vед харж байв. Тэд бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэхгvйгээр Ч.Сангарагчаа нарын асуудлыг шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байсан юм. Гэтэл хоёр cap гаруйн ємнє анхан шатны шvvхээр АТГ-ын дарга нарт холбогдох хэргийг шvvж, ял ногдуулав. Vvнийг УИХ хєндлєнгєєс харж, дарга цэргийг нь солих болоогvй хэмээсээр. УИХ-ын зарим гишvvн Авли-гатай тэмцэх тухай хуулийн 22.2-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдож, шvvхийн шийтгэх тогтоол хvчин тєгєлдєр болсон бол энэ єдрєєс эхлэн тvvнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэсэн заалтыг ярьсаар сууна. Энд “шvvхийн шийтгэх тогтоол хvчин тєгєлдєр болсон бол…” гэж бий. Эрхэм гишvvдийн тайлбарлаж буйгаар бvх шатны шvvхийн шийдвэр гарсны дараа шийтгэх тогтоол хvчин тєгєлдєр болох аж. Гэтэл жирийн иргэн, хувь хувьсгалын ажилтан, албан хаагч анхан шатны шvvхээр орж, яллах дvгнэлт уншуулбал хэрэгтэн, ялтан болдог. Гэтэл тєрийн єндєр албан тушаалтан хууль зєрчсєн, тvvнийг нь шvvх шvvгээд байсан ч гэсэн эцсийн шатны шvvхийн шийдвэрийг хvлээж суугаа нь гайхалтай. Уг нь анхан шатны шvvхээс ял ногдуулсан л юм бол заавал хяналтын шатны шvvхийн шийдвэрийг хvлээх шаардлага баймааргvй юм. Тєрийн байгууллагын удирдах албан тушаалтан, тэр дундаа АТГ-ыг эзгvй байлгах нь сонирхол хэн нэгэнд байсан болоод ийм заалт оруулсан байж таарах нь.
Ч.Сангарагчааг албан тушаалаас нь тvдгэлзvvлж, єєр хvн томилж тєрийн ажлыг vргэлжлvvлэх vvргийг УИХ хvлээсэн баймаар, Авлигын эсрэг тухай хуулийн 22.2-т байгаа энэ заалт нь тєрийн єндєр албан тушаалтныг хууль зєрчсєн ч гэсэн ємгєєлсєн, хаацайлах vvрэгтэй заалт байна гэвэл буруудахгvй болов уу. Харин Д.Сангарагчаа нарын хэрэгт болохоор Авлигатай тэмцэх газрын ажилчдаас эхлээд УИХ-ын гишvvд хvртэл давж заалдах шатны шvvхийг хvлээн “Авлигатай тэмцэх газрын дарга нар огцроогvй, шvvхийн байгууллагын эцсийн шийдвэрийг хvлээнэ” гэж тун ч итгэлтэй хэлж сууна. Бvр УИХ-ын гишvvн нэг эрхэм “Анхан шатны шvvхээс гаргасан шийдвэр хvчин тєгєлдєр болох уу гэдэг нь ч эргэлзээтэй байгаа шvv дээ. Давж заалдах шатны шvvх энэ шийдвэрийг хэрэгсэхгvй болгож ч болно. Анхан шатны шvvхэд шилжvvлж ч болох юм. Тиймээс давж заалдах шатны шvvхийн хариу юу гэж гарах вэ гэдгээс хамаарч эрхийг нь тvдгэлзvvлэх vv, vгvй юу гэдэг асуудлыг ярина. Хэрэв давж заалдах шатны шvvхээс хэргийг нь хэрэгсэхгvй болгочихвол тэр хvн ажлаа хийх бололцоотой” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа.
Хvн бvр хууль цаазын ємнє тэгш эрхтэй байх атал тєрийн албан тушаалтан давуу эрхтэй байх учиргvй. Тvvнчлэн Авлигын эсрэг тухай хуулийн 31.1 -т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зєвшєєрєлгvйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь vзлэг, нэгжлэг хийхийг хориглоно” гэсэн заалт бий. Эрхэм гишvvд энэ заалтыг эш vндэс болгон ярьж, шvvхийн байгууллагыг буруутгаж сууна. Уг нь шvvх байгууллага гэдэг чинь хэнээс ч хараат бус ганцхан байгууллага. Энэ байгууллагын vйл ажиллаганд хэн ч хєндлєнгєєс оролцох эрхгvй. Гэтэл УИХ шvvхийн байгууллагыг хууль бус шийдвэр гаргалаа хэмээн Авлигатай тэмцэх газрын дарга нарыг vхэн хатан хамгаалаад байгаагийн учир нь юу юм бол. Магадгvй Ч.Сангарагчаа дарга “Би УИХ-д суугаа 21 авлигачийн нэрийг зарлаж чадна шvv” хэмээн мэдэгдсэнтэй холбоотой ч байж мэднэ. Хэдэн жилийн ємнєх казиногийн хэргийг эс тооцвол Монголд тєрийн єндєр албан тушаалтан шvvхээр яллуулж буй анхны тохиолдол Д.Сангарагчаа нарын хэрэг болж байна. Магадгvй энэ хэрэг УИХ-ыг цоорхойтой хууль гаргажээ гэдгийг бодитоор батлаад єгєх шиг боллоо. Бас тэр цоорхойгоор нь авлига урссаар л…
Б.Энхжаргал
URL: